Францын ПСЖ-ийн бразил довтлогч Неймар уругвай довтлогч Эдинсон Кавани нар "Лион"-той хийсэн тоглолтын үеэр хаалттай цохилт болон пенальтийн эрхийн төлөө хоорондоо талбай дээр муудалцсан явдал гарсан. Тэд тоглолтын дараагаар хувцас солих өрөөнд зөрчилдөөнөө үргэлжлүүлж барилцаж авсан ч Тиаго Силва тэднийг салгасан байна.
Тэгвэл Францын нэр хүнд бүхий L`Equipe хэвлэлийн мэдээлснээс үзвэл хоёр хөлбөмбөгчийн зөрчлийн үндэс нь Нэгдүгээр лигийн мэргэн бууч болвол 1 сая еврогийн нэмэлт урамшуулал өгөх талаар гэрээнд нь заасантай холбоотой гэнэ. Ямартай ч Эдинсон Каванигийн гэрээнд ийм заалт гарцаагүй байдаг аж. Тэгэхээр Неймарын гэрээнд үүнээс ч өндөр үнэ тэмдэглэсэн байх магадлалтай ажээ.
Өмнө нь Златан Ибрахимович Францын Нэгдүгээр лигийн мэргэн буучаар хоёр удаа тодрохдоо 3 сая евро урамшуулалд хүртсэн байдаг гэнэ.
М.Болджин
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна