ӨВЛИЙН ХЯМРАЛААС ХАМГААЛАХ ХҮНС ЮУ ВЭ?



Ямар жүүс хүний бие организмд хамгийн сайн бол? Эрдэмтэд энэ асуултад хамгийн ихээр амин дэм агуулсан жүүс гэж дуу нэгтэй хариулдаг.

Тэгвэл хамгийн сайн жүүс бол хүмүүсийн өөрсдийнх нь гараар хийсэн шинэ жимсний жүүс ажээ. Тэрнээс дэлгүүрээс худалдаж авсан нь хамгийн сайн гэж хэлж болохгүй нь. Зарим ногооны жүүс хүртэл жимсний жүүсээс амин дэмээр илүү баялаг байдаг гэнэ. Гэвч бүх ногооны жүүс жимснийхээс дээр гэж ойлгож бас болохгүй. Хүнсний ногооноос тухайлбал лууван, байцааны жүүс хүний бие хамгийн ихээр амин дэм өгдөг байна.

Харин жимсний жүүсээс усан үзмийн жүүс онцгой сайн. Усан үзмийн жүүст маш олон тооны хүнд хэрэгтэй эрдэс бодис агуулагдсан байдаг. Усан үзмийн жүүс нь гемоглобиний хэмжээг тогтворжуулж, цусан дахь холестериний түвшинг буулгадаг.

Мөн жимсний жүүсээс интоорын жүүс ихээхэн амин дэм сайтайд тооцогддог.

Өдөр бүр жүүс уух нь хортой

Жимс болон хүнсний ногоо нь хүний биед онцглой сайнд тооцогддог. Гэлээ ч өдөр бүр жимсний жүүс уух нь муу үр нөлөөтэй байж болзошгүй гэнэ. Америкийн эрдэмтдийн нотолж байгаагаар өдөр бүр жимсний жүүс уух нь эмэгтэй хүнд диабетийн хэмжээг ихэсгэх авулыг дагуулдаг байна.

Өдөр бүр нэг юм уу хэд хэдэн стакан жимсний жүүс уудаг эмэгтэйчүүдэд диабетийн хоёр төрөл бусад эмэгтэйчүүдийнхээ 18 хувиар илүү нэмэгддэг нь тогтоогджээ. Харин жимс, хүнсний ногоог жүүс хэлбрээр байгалийнх нь хэлбрээр хэрэглэдэг хүмүүст энэ диабет харьцангуй бага илэрдэг байна.

Гэлээ ч бас зөвхөн жимсний жүүс л диабет бий болгодог гэдгийг бүтэн нотолсон эсэх нь эргэлзээтэй гэнэ. Тиймээс эрдэмтэд жимсний жүүсээс бүрмөсөн татгалзах бус хэрэглээгээ зохих хэмжээгээр хянаж, тохируулж байхыг зөвлөдөг ажээ. Тэгэхээр жүүсний оронд жимсийг шууд идэж хэрэглэж байх нь биед илүү сайн юм байна.

Интоорын жүүс амин дэм сайтай

Интоорын нэг стакан жүүс л хамгийн их амин дэм агуулсан жимс, хүнсний ногооны 25 порцыг нөхөх чадвартай байдаг гэнэ. 250 мл интоорын жүүс нь 5 порц вандуй, улаан лооль, лууван, гадил жимсийг нийлүүлснээс ч илүү ашигтай антиоксидант агуулдаг ажээ.

Учир нь интоор жимсний жүүст антиоксидантын хэмжээ 8260 байдаг бол бусад уимс болон хүнсний ногоонд ердөө 1800 байдаг гэнэ. Хүний өдөрт хэрэглэх ёстой антиксидантын хэмжээ 6000 байдаг.

Антисиодант гэдэг нь хорт хавдар үүсгэхгүй байх, зүрх судасны ажиллагааг сайжруулахад онцгой ач холбогдолтой юм.

Өвлийн улирал хэрэглэбэл зохих хүнсний бүтээгдэхүүнүүд

Өвөл хүн бүр D амин дэмийн дутагдалд орох магадлал ихэсдэг. Учир нь D амин дэм нь нарны тусгалаас хүний биед бий болдог билээ. Тэгвэл нар холдсон өвлийн улиралд D амин дэмийг тэжээлийн зориулалттай хэд хэдэн хүнсний бүтээгдэхүүнээс авах боломжтой.

Ялангуяа цагаалжид D амин дэм маш ихээр агуулагддаг гэнэ. Цагаалжийг Америкийг эрдэмтэд онцгойлон үзэж, хэрэглэгчдэд өвлийн улиралд хамгийн ихээр хэрэглэхийг санал болгодог нь ийм учиртай. D амин дэмийн энгийн хэрэгцээгээ бүрэн хангахын тул долоо хоногт нэг порц цагаалж хэрэглэхэд л хангалттай. Үүнээс гадна цагаалжид зүрх судасны үйл ажиллагааг сайжруулах үйлчилгээтэй омега3 тос бас агуулагддаг байна.

Өвлийн хямралаас хамгаалах бүтээгдэхүүн

Нарны элч буурснаар хүмүүсийн эрч хүч суларч, улмаар хямралд өртөх магадлал нь өндөрсдөг. Тиймээс үүнийг өвлийн хямрал гэж тодорхойлох нь бий. Гэвч Японы эрдэмтэд энэхүү өвлийн хямралаас хамгаалах хамгийн хэрэгтэй бүтээгдэхүүнийг хэдийнэ олж чаджээ. Энэ бол ногоон цай. 1000 орчим эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дунд явуулсан судалгаагаар ногоон цай байнга хэрэглэгчид сэтгэл санаагаар харьцангуй бага унаж байгаа нь тогтоогдсон аж.

Өвлийн хямралаас бүрэн ангижрахын тулд өдөрт дөрвөн аяга ногоон цай уухад хангалттай гэнэ. Өдөрт 4 аяг ногоон цай уудаг хүн нэг хүртэл аяга ногоон цай уудаг хүнээс өвлийн хямралд өртөх нь 44 хувиар бага байгааг судалгаагаар баталжээ.

Ногоон цайны үр шимийн нууц нь түүнд агуулагддаг аминокислот теанинд оршдог байна. Энэ бодис нь хүний тархины үйл ажиллагааг тайвшруулж, өэтгэлзүйд тайтгаруулах нөлөө үзүүлдэг байна. Мөн ногоон цай нь диабетийн өвчинд хэрэглэж болдгоороо ашигтай. Бас насыг уртасгаж, турахад ч нөлөө үзүүлдэг.

Хүйтнээс өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?

Эмч нар хүйтнээс өөрийгөө бүрэн хамгаалахын тулд хэдхэн зааврыг мөрдөх ёстойг дурьджээ. Эний ээлжинд хорт зуршлаасаа татгалзах хэрэгтэй гэнэ. Тухайлбал, гудамжинд тамхи татахгүй байх хэрэгтэй. Хүйтэн цагт хорт зуршлаа хэрэглэх нь дулааны улирлаас ч илүүгээр хүний биед муугаар нөлөөлдөг. Тамхи татаж, согтууруулах ундаа уусан хүний биеийн халуун нь эрүүл хүнийхээ харьцангуй хурдан хугацаанд буудаг байна.

Мөн нэг мөрдөх ёстой зүйл бол аль болох л дулаан хувцаслах. Ганган хүн хавар намраар гэдэг шиг, загвар хөөж нимгэн хувцаслах нь таны бие мөрөг нөлөөтэй. Тухайлбал, нэг зузаан өмссөнөөс хэд хэдэн нимгэн кофт өмсөх нь дулаанд илүү нэмэртэй байдаг.

Мөн зөв хоололт нь хүйтний эсрэг хийх нэг чухал алхам. Өвөл загас, махны төрлийн хоол аль болох их хэрэглэх хэрэгтэй. Хүйтний улиралд калори ихтэй халуун хоол их хэрэглэх нь ашигтай.

Грек самар тун тустай

Харвардын их сургуулийн эрдэмтэд грек самрын хүний биед тустай шинэ талыг нээжээ. Тэгвэл энэ самар хүний биед яг ямар тус үзүүлдгийг сонирхоё.

Судалгаагаар хүний цусан дахь хорь холестериний хэмжээг буулгадаг нь тогтоожээ. Мөн энэ самар нь зүрх судасны үйл ажиллагааг сайжруулах, зүрх хаагдах аюулаас сэргийлдэг байна.

Учир нь грек самарт антиксиодант болон Е амин дэм, тосны кислота ихээр агуулагддаг аж.

Тиймээс грек самрын үр шимийн бүрэн мэдрэхийн тулд дөрвөөс доошгүй долоо хоног байнга их хэмжээгээр хэрэглэж хэрэгтэй гэнэ. Гэхдээ ийм хэмжээний самар гэнэт хэрэглэж эхлэх нь зарим хүний бие махбодид сөрөг нөлөө үзүүлж болох тул зайлшгүй эмчийн зөвлөгөөр хэрэглэх учиртай юм байна.

Самар, хар чавга – хамгийн амттай эм!

Магнигаар баялаг хүнсний бүтээгдэхүүн нь зүрхний өвчинд хамгийн хэрэгтэй эм болдгийг Финландын эрдэмтэд нотолжээ. Магни хамгийн ихээр агуулдаг хүнсний бүтээгдэхүүн бол самар, хар чавга, далайн байцаа юм.

50-69 насны зүрх нь өвддөггүй эрчүүдээс шинжилгээ авч, судалгаа явуулжээ. Мөн тэдний хоол тэжээлдээ юу ихээр хэрэглэдгийг асууж тэмдэглэсэн байна. Ингээд судалгааны дүнд магни ихээр агуулсан бүтээгдэхүүн хэрэглэдэг хүмүүс зүрхний хэм алдах нь 15 хувиар бага байгаа нь илэрсэн байна. Мөн самар нь артерийн даралтыг харьцангуй буулгаж, хэвийн хэмжээнд барьдгийг нотолсон байна.

М.Болджин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Алтаншагай: Монголын хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, гоо зүйн боловсрол олгох нөхцөл бүрдлээ 7 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөг хоёр дахь жилдээ хэрэглэгчдэд зах зээлийн хамгийн ДООД ҮНЭЭР бэлэг барина 9 цагийн өмнө
Эрдмийн ундраа 77-р сургуулийн төгсөх ангийн сурагчид хорт хавдартай хүүхдүүдийн тасгийг тохижуулжээ 9 цагийн өмнө
Х.Нямбаатар: Өчигдөр шатсан автобус 10 сард хугацаа нь дуусах байсан, трамбайг нэвтрүүлэхээр судалж байна 9 цагийн өмнө
Х.Нямбаатар: Цагаан хад орчмыг тосгон болгоно 10 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 10 цагийн өмнө
Баянхөндий төслийн хүрээнд Баянхонгорын 120 залуус нарийн мэргэжил эзэмшиж, ажлын байраар хангагджээ 10 цагийн өмнө
Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа эргэн ирлээ 11 цагийн өмнө
Э.Төмөрбаатар: Ази-европыг холбох эдийн засгийн коридор нь зүүн бүс 11 цагийн өмнө
Б.Баттөмөр: Ард түмэн жинхэнэ баялгийнхаа эзэн болох хууль эрх зүй нь бүрдлээ 11 цагийн өмнө
Х.Ганхуяг: УИХ-ын гишүүдийн хэн нь лоббид орсныг Банкны хуулиас хараарай, Монгол банкны Ерөнхийлөгч ажлаа хийж чадахгүй байна 11 цагийн өмнө
С.Амарсайхан: Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг ашиглах боломжгүй гэх дүгнэлт гарсан 12 цагийн өмнө
С.Амарсайхан: ОБГ-ын аврагчдын гал унтраахад хэрэглэдэг дрон, робот зэргийг шинэчлэхэд 25 тэрбум төгрөг зарцуулна 12 цагийн өмнө
Л.Батжав: Гэмт хэргийн хохирогчид бодит хохирлоо гаргуулахаас гадна сэтгэцэд учирсан хор хохирлын зэрэг тогтоолгож, шүүхээр нэхэмжлэх эрхтэй 13 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Ачит-Ихт ХХК-ийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэр эзэмших чиглэлийг өглөө 13 цагийн өмнө
Оросын шингэн хүнсний салбарт тэргүүлэгч, супер-премиум ангиллын “Онегин” брэнд Монголд албан ёсны эрхтэйгээр нээлтээ хийлээ 13 цагийн өмнө
Л.Баттогтох: Ялтан Г.Гантулга баригдах хүртлээ түүний гар утас нь ямар ч сүлжээгүй мөн цэнэггүй байсан 14 цагийн өмнө
О.Номинчимэг: "Буян"-гийн Б.Жаргалсайхан Хангай зочид буудал гэдэг энэ балгасаа өөрчилж, үзэмжийг нь сайжруул 14 цагийн өмнө
Л.Баттогтох: Онц хэрцгийгээр амиа алдсан охины ар гэрт сэтгэл санааны төлбөр 182 сая 500 мянган төгрөгийг ЗГ-ын тусгай сангаас гаргуулах хэрэгтэй 15 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 15 цагийн өмнө