Сүүлийн үеийн залуусын хувцаслалтын чиг хандлага эрх чөлөөтэй, 70 80-аад оныг санагдуулам содон шийдэлтэй болсон байна. Хэт бие барьсан хувцаслалтаас татгалзаж биед чөлөөтэй, этгээд хувцаслалтыг илүүтэй сонирхох болжээ. Өнгөний хувьд энэ намар шар, хүрэн гэх өнгөнүүд тренд болж байна.
Амьдралын хэв маягаа дагаад залуусын хувцаслалт ч өдрөөс өдөрт сонирхол татам эрх чөлөөтэй болж байна. Намрын улиралд матт өнгөнүүдийг сонирхож шийдэмгий хувцаслах болжээ. Мөн жинсэн хувцас эргээд тренд болж байгаа бол хатгамалтай хувцасыг түгээмэл хэрэглэх болсон байна.
Ирэх оны хувьд гэгээлэг цайвар, солонгын өнгөнүүд давамгйлах төлөвтэй байгаа юм байна Монголчуудын хувьд даруухан завсарын өнгөнүүдийг түгээмэл хэрэглэдэг. Гэвч хувцас загварын чиг хандлага нь илүү өвөрмөц хурц шийдэлтэй болсон гэж тодорхойлж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна