“ХҮН ХҮНЭЭ ХАЙРЛА” ЦОМОГ ТАНЫ СОНОРТ


Хайр, хайрыг нь хайрла хүмүүсээ

Гашуухан урсах нулимсыг нь арч, нэгнийхээИрээд буцах амьдралын гэрэл сүүдэрт

Сэтгэл зүрх хоёр хайрыг хүснэ... хэмээн хүн хүнээ хайрлахыг уриалсан нэгэн уран бүтээл өчигдрөөс цацагдаж эхэлжээ. Энэ бол "GUYS" хамтлагийн гишүүн СТА А.Төгсбаярын бие даасан удаах уран бүтээл.

Түүний анхны уран бүтээл болох "Орчлонг чимсэн цэцэг" дуу олны сонорт хүрээд удаагүй байгаа билээ. 14 хоногийн өмнөөс цацагдаж эхэлсэн тус дуу өдгөө аль хэдийнэ өөрсдийн гэсэн сонсогчтой болж, рок попын шилдэг 20 дууны нэгээр шалгараад байгаа энэ цаг үед дуучин маань дахин нэг уран бүтээлээ өлгийдөн авсан нь "Хүн хүнээ хайрла" аж.

Энэ дуу нэг онцлогтой. А.Төгсбаяр дуулж, жүжиглэж, найруулахаас гадна хөгжмийн зохиолч гэдгээр нь рок, попынхон андахгүй. Олны танил уран бүтээлчдийн үзэгч сонсогчдынхоо сонорыг мялааж, сэтгэлд нь мөнхөрсөн олон сайхан дууг нь зохиосон тэрбээр өөрийн уран бүтээлүүдээрээ бие даасан цомог гаргажээ. Цомгоо "Хүн хүнээ хайрла" хэмээх шинэхэн уран бүтээлээрээ нэрийдсэн байна.

Монголын рок поп болон хип хоп уран бүтээлчдийн хит дуунуудыг багтаасан уг цомогт "GUYS" хамтлагийн сүүлийн үеийн хит уран бүтээлүүд болох "Чи миний", "Зүрх уучил", "The love","Хүмүүсээ", "Одтой өдөр" зэрэг уран бүтээлүүдээс гадна МУГЖ Б.Сарантуяагийн "Хавар намар", "Outlaw"- ийн Нандин, "Мааз"-ын "Хайр эмзэгхэн" зэрэг залуусын сонсох дуртай дуунууд багтжээ.

Мөн дуучин Одноо болон Агиймаа нарын "Ариун нандин", "Чамгүйгээр", дуучин Тулгаа, Буянаа, А Сool нарын "Ганцхан чамдаа", "Нандин хүсэл" "Зүрхэнд" зэрэг уран бүтээлүүд тус цомогт орсон бөгөөд А.Төгсбаярын бие даасан уран бүтээлүүд болох "Орчлонг чимсэн цэцэг", "Хүн хүнээ хайрла" хэмээх дуунууд багтсан нь цомгийг улам чимжээ. Өнөөдрөөс худалдаанд гарч байгаа "Хүн хүнээ хайрла" цомгийг Hi-fi records, Orange records-ын бүх салбаруудаас худалдан авах боломжтой аж.

Дашрамд дуулгахад А.Төгсбаяр өөрийн бүтээлүүдээрээ үзэгч, сонсогчидтойгоо ойр ойрхон уулзсаар байх гэнэ. Тэрбээр дараагийн уран бүтээлдээ ханцуй шамлан орсон бөгөөд гэнэтийн бэлгээр дүүрэн байна гэдгийг дуулгасан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголбанк: "Хар жагсаалт"-д бүртгэлтэй иргэд, ААН-ийг өршөөлд хамруулав 6 цагийн өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асрамжийн төв байгуулна 7 цагийн өмнө
147-р сургуулийн 45 сурагч нулимс асгаруулагчид хордож, зарим хүүхэд эрчимтийн тасагт эмчлүүлж байна 7 цагийн өмнө
Ц.Сэргэлэн: Сарын 4 сая төгрөгийн цалинтай гишүүн болохын тулд тэрбумаар сонгуульдах боломжгүй 7 цагийн өмнө
С.Энхболд: Би өөрийгөө "Мөнхийн тун" ХХК-тай хамааралтай гэдгээ өнөөдөр мэдлээ 7 цагийн өмнө
147 дугаар сургуулийн сурагч ангидаа нулимс асгаруулагч хий цацсаны улмаас хүүхдүүд хорджээ 10 цагийн өмнө
Х.Ганхуяг: Шинээр зөвшөөрөл бий болгож хуулиас гадуур шаардлага тавьж байгаа этгээдийг АТГ-т хандан шалгуулах боломжтой 10 цагийн өмнө
ЭМИЙН СОНСГОЛООС: ЭМ-ийн дэд сайд С.Энхболд "Мөнхийн тун" ХХК-тай хамааралтай гэв 11 цагийн өмнө
​Ц.Сэргэлэн: Би дахин нэр дэвшихгүй, мөнгийг нь ч дийлэхгүй юм байна 11 цагийн өмнө
Б.Энхбаяр: Өчигдөр болсон Р.Базараагийн баривчлагааг би мэдэхгүй, би БЗД-т нэр дэвшинэ 11 цагийн өмнө
Хотын стандартыг мөрдүүлэн, иргэд аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж байна 11 цагийн өмнө
БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ 12 цагийн өмнө
“Дүнжингарав”-ын уулзварын дэлбэрэлтийн улмаас 1.8 тэрбум төгрөгийн хохирол учирсныг тогтоожээ 13 цагийн өмнө
Ой, хээрийн түймрийн 29 удаагийн дуудлага бүртгэгдэж, 70172 га талбай түймэрт өртжээ 14 цагийн өмнө
“Улаанбаатар смарт карт” компанийг АТГ-т шалгуулна 14 цагийн өмнө
Хүүхдийн мөнгийг энэ Пүрэв гарагт олгоно 14 цагийн өмнө
Сэлбэ дэд төв дэх гэр хорооллын хөрөнгийн үнэлгээ үргэлжилж байна 14 цагийн өмнө
Хоёр найз: Хар нялхаасаа нөхөрлөж, нарийн боовчид болсондоо баяртай байдаг 15 цагийн өмнө
А.Оюун-Эрдэнэ: Төрчихөөд 10 хоноод хичээлдээ ороход “Хөхөө шиг ээж” гэж шүүмжилдэг байсан, тэр үед би бүхнийг амжуулах гэж чадлаараа хичээсэн 15 цагийн өмнө
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна 15 цагийн өмнө