Ирээдүйд сүү гаргаж авахын тулд заавал үнээ, мал хариулах шаардлагагүй болох нь ээ. Учир нь Энэтхэгийн биологийн шинжлэх ухааны залуу инженерүүд болох Райн Пандаяа, Перумал Гандх нар хамтран "Perfect Day" компанийг үүсгэн байгуулж, синтетик сүү үйлдвэрлэж байна. Энэ нь амт, өнгө үзэмж, уураг, шим тэжээлээр цэвэр үнээний сүүтэй адил бөгөөд зөвхөн шар айраг мэт исгэж, бэлтгэдэг гэдгээрээ ялгаатай. Өөрөөр хэлбэл, тусгай исгэх технологиор сүү гаргаж авах юм.
Үүнийг хийхийн тулд АНУ-ын Хөдөө аж ахуйн газрын зөвшөөрөлтэйгөөр "Buttercup" хэмээх исгэгчийг үйлдвэрлэсэн байна. Дараа нь үнээний ДНК-г цуглуулж, 3D принтерээр хэвлээд исгэгчид нэмж, хольжээ. Мөн ургамлын гаралтай өөх тос, шим тэжээл, жинхэнэ сүүнд агуулагдах казейн, шар ус зэргийг нэмжээ. Ингэснээр лактоз буюу сүүний сахаргүй, уураг, витаминаар баялаг сүү бэлэн болсон байна. Мөн байгаль орчин, амьтдад ээлтэй, гормон, антибиотик, биохомийн найрлагагүй гэдгээрээ давуу ажээ.
Инженерүүд энэ бүтээгдэхүүнийг хэрэгслэснээр хүнсний аюулгүй байдалдаа санаа зовох шаардлагагүй гэж амлаж байна. Гэвч ГМО буюу генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн байх вий гэж хэрэглэгчид эмээж байгаа ажээ. Харин энэ талаар инженерүүд "Бид эцсийн бүтээгдэхүүнээ шүүж, хөрөнгөө цэвэршүүлдэг. Бидний ашиглаж буй уураг нь амьд организм биш, генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн ч биш" хэмээн тайлбарлажээ. Удахгүй синтетик сүүгээр тараг, бяслаг, зайрмаг үйлдвэрлэх юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна