Уоррен Баффет бол Америкийн бизнесийн магнат, хөрөнгө оруулагч, хүмүүнлэгийн үйлстэн юм. Түүний нийт хөрөнгө 81 тэрбум доллараар үнэлэгдэх бөгөөд дэлхийн баячуудын жагсаалтад дөрөвдүгээрт бичигддэг байна. Америкт түүний хөрөнгө Билл Гейтсийн дараа хоёрдугаарт бичигдэнэ. Гэсэн ч тэрээр бусдад үргэлж талархаж, тун энгийн амьдардаг гэнэ. "Business Insider" сэтгүүл түүний даруу амьдралыг онцолжээ.
1. Тэрбумтан Уоррен 1958 онд худалдан авсан байшиндаа одоог хүртэл амьдарч байна. Энэ байшингаа хэнд ч зарах дургүй. Одоогийн ханшаар энэ нь 270 мянган доллараар үнэлэгдэх жирийн нэгэн байшин юм. Тэрээр BBC-д өгсөн ярилцлагадаа "Би энд л аз жаргалтай байдаг" хэмээн онцолжээ.
2. Бусад баячууд гэрийн үйлчлэгчээр тансаг хоол бэлдүүлж зооглодог. Харин Уоррен тэрбумтны өглөөний зоог нь өндөг, гахайн мах, бяслагтай хачиртай талх юм. Тэрээр ажилдаа явахдаа "McDonalds" сүлжээгээр үйлчлүүлж, түргэн хоол авч идэх дуртай.
3. Сонирхолтой нь, Уоррен хямдарсан машинуудаас сонгож авдаг тухай охин нь ярьж байжээ. Шинэ машин худалдаж авах нь ч ховор бөгөөд олон жил нэг унаатайгаа явж байгаа гэнэ. 2004 онд Cadillac XTS загварын машиныг бөөний үнээр буюу 45 мянган доллараар худалдан авсан нь одоо ч түүний хэрэглээнээс гараагүй ажээ. Түүнчлэн өөртөө үнэтэй электрон хэрэгсэл худалдаж авах дургүй. Гэхдээ тэр бусдын сайн сайхны төлөө 3,2 тэрбум доллар хандивласан юм.
4. Тэрээр бусдын адил хөзөр тоглож цагийг өнгөрөөх дуртай бөгөөд дэлхийн хамгийн баян хүн болох Билл Гейтстэй олон жил нөхөрлөж байна. Тэд хамтдаа теннис тоглох дуртай. Билл Гейтс нэгэн удаа "Уоррен шиг сайхан сэтгэлтэй, ухаантай найзтай би азтай хүн шүү. Тэр үргэлж хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлж, хөгжөөж байдаг" хэмээн ярьжээ. Уоррен онгоцны буудлаас Билл Гейтсийг тосож авах гэж хямдхан машинтай давхиж ирж байсан удаатай гэнэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна