Эх сурвалжуудын мэдээлснээр Лос Анжелес Клипперс багийн төвийн тоглогч ДэАндре Жордан Хьюстен Рокетс баг руу солигдон очих хүсэлтэй байгаа ажээ. ДэАндре Жорданыг солилцоонд оруулах талаар өнгөрсөн улирлаас яригдаж эхэлсэн билээ. Өнгөрсөн 10 - р сард түүнийг Рокетсын Клинт Капела болон драфтын эрхээр солих тухай яригдаж байсан юм.
Клипперс баг улирлыг 11 хожил, 18 хожигдолтойгоор эхлүүлсэн ч сүүлийн 14 тоглолтонд 11 хожил байгуулж өрнөд бүсийн долдугаар байранд бичигдэж эхэлсэн юм.
ДэАндре Жордан 2018 - 2019 оны улиралд Клипперс багтаа үргэлжлүүлэн тоглох эсэхээ өөрөө шийдэх эрхтэй. Тиймээс энэ зун гэрээгээ хугацаанаас нь өмнө дуусгаж, өөр багт очих боломжтой гэсэн үг юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна