БРЭНДОН ИНГРАМ ХАМГИЙН БАГАДАА ДОЛОО ХОНОГ ТАЛБАЙД ГАРАХГҮЙ


Лос Анжелес Лэйкерс багийн довтлогч Брэндон Инграм өнгөрсөн Пүрэв гарагт Миами Хит багийн эсрэг хийсэн тоглолтын үеэр цавиндаа бэртэл авсан билээ. Тэгвэл Лэйкерс баг өнөөдөр Брэндон Инграм хамгийн багадаа долоо хоног талбайд гарах боломжгүй болсныг албан ёсоор мэдэгдлээ. Долоо хоногийн дараа дахин шинжилгээ хийж, талбайдаа эргэн ирэх хугацааг тодорхойлох юм.

2016 оны драфтын хоёр дах сонголтоор Лэйкерс багт ирж байсан Брэндон Инграм энэ улиралд 16.2 оноо, 5.4 самбараас бөмбөг авалт, 3.9 оновчтой дамжуулалт дунджилж байгаа юм.

Түүний хувьд өнгөрсөн хоёр дугаар сард тун онцгой тоглолт үзүүлсэн билээ. Тэрээр холын зайнаас 52.0 хувьтай довтолж, 18.6 оноо дунджилсан юм.

Лэйкерс баг энэ улирлыг 28 хожил, 34 хожигдолтой үргэлжлүүлж байгаа. Тэд энэ улиралд дахин нэг удаа плэйоффыг өнжих нь бараг тодорхой болоод байгаа билээ. Тиймээс ирээдүйтэй залуу тоглогчийнхоо бэртлийг 100 хувь бүрэн эдгэртэл талбайд гаргахгүй нь тодорхой юм


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр Польш улсын “Акпил” компанитай хамтран ажиллана 10 цагийн өмнө
Иргэд хямд үнэтэй гурил идэх боломжтой боллоо 12 цагийн өмнө
“Mongolia fashion week 2024” хувцас загварын салбарын нэгдсэн арга хэмжээ болно 12 цагийн өмнө
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа 13 цагийн өмнө
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ 14 цагийн өмнө
“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө 14 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна 14 цагийн өмнө
Хотын гол гудамж замуудыг шинэчилж, дугуйн замыг өргөтгөнө 14 цагийн өмнө
​ТМоторс auto showroom нь автомашины салбар дахь хамгийн ТОМ урамшуулалтай өдөрлөг хийнэ 14 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: МАК компани одоо хангалттай, аятайхан байгаарай 15 цагийн өмнө
"Гранд Монгол" нэгдэлд “Ардчилсан хүчний холбоо” нэгдлээ 15 цагийн өмнө
Ж.Энхцэцэг: Эмч, сувилагч нар эм оруулж ирдэггүй, С.Энхболд дэд сайд эмнэлгүүдэд эм шахдаг 16 цагийн өмнө
Гурван хүүхэдтэй хэлний бэрхшээлтэй ээжид туслах хандивын аянд нэгдээрэй 18 цагийн өмнө
"Чингис хаан нисэх буудал “4 од” зэрэглэлийн үнэлгээ авчээ 18 цагийн өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна 19 цагийн өмнө
"Малжуулах хөтөлбөрөөр нэг малчинд 8 сая хүртэл төгрөг болгож нэмэгдүүлнэ" 20 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь 20 цагийн өмнө
Ж.Энхжаргаланг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томиллоо 20 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна 20 цагийн өмнө
“Тогтвортой хөгжлийн зорилго ба хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт сургалт ажилттай зохион байгуулагдлаа Өчигдөр