Н.ЗОЛБОО: “ГҮЙЦЭТГЭЕ” ГЭДЭГ АМЛАЛТААРАА ӨӨРИЙГӨӨ ЗОРИГЖУУЛААД ДЭВЖЭЭНД ГАРДАГ


Б.ТӨМӨРБААТАР: МОНГОЛ УЛСЫН, МОНГОЛ ЦАГДААГИЙН НЭР ХҮНД, СҮРЧ ХҮЧ БИДЭНТЭЙ ХАМТ ЯВДАГ

"Хүч" спорт хорооны дасгалжуулагч, олимпын зэрэглэлийн шүүгч, цагдаагийн ахлах ахлагч Б.Төмөрбаатар, туслах дасгалжуулагч, ОУХМ, цагдаагийн дэд ахлагч Н.Золбоо нарыг "Спорт" буландаа урьж ярилцлаа. Биднийг уулзахад, тэд Киргиз улсын Бишкек хотноо болсон ААШТ-д амжилттай оролцоод ирсэн, маргааш өглөө /2018.03.08/ ОХУ-ын Улаан-Үд хотод болох Буриадын Ерөнхийлөгчийн тэмцээнийг зорилоо гэж байсан юм. Тэрхүү тэмцээндээ ч амжилттай оролцож 125 кг-ын жинд Н.Золбоо хүрэл медалийн тавцанд зогссон билээ.

Сур: Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе.

Н.Золбоо: Баярлалаа. 2018 оны УАШТ-дээ түрүүлсэн. Иван Ярыгины "Алтан гранпри" тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Тэр бэлтгэлээрээ ААШТ-д барилдаж хүрэл медаль хүртлээ. Манай жинд 13 бөх хүч үзсэний дөрөвтэй нь барилдан, гурав ялж, нэг ялагдсанаар Азийн аварга шалгаруулах тэмцээнээс дөрөв дэх хүрэл медалиа хүртсэн дээ.

Сур: Энэ удаагийн ААШТ-д манай цагдаагийн тамирчид нэлээн амжилттай оролцлоо шүү дээ. Н.Золбоогийн хувьд үндэсний болон чөлөөт бөхийг хослуулан хичээллэдэг нь амжилттай барилдах нэгэн давуу тал болдог болов уу.

Б.Төмөрбаатар: МУГТ, Цагдаагийн ахлах дэслэгч О.Насанбурмаа мөнгөн медаль хүртэж, А.Чанцалмаа маань тавдугаар байрт шалгаран амжилттай сайхан барилдлаа. Ирэх оны ААШТ урд хөршийн Бээжин хотод болно. Манай цагдаагийн тамирчид оролцох нь ойлгомжтой. Тэдний амжилттай Монгол Улсын болоод монголын цагдаагийн байгууллагын нэр хүнд, сүрч хүч хамт явдаг. Бэлтгэл, сургуулилтаа сайн хийж, бүгд л амжилтын төлөө барилдана. Манай Н.Золбоо бол жиндээ өндөр амжилт гаргаж буй тамирчдын нэг. Энэ амжилт нь таны асууснаар бөхийн хоёр төрлийг хослуулан амжилттай хичээллэж байгаатай холбоотой байлгүй яахав. ААШТ-ээс нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн. Сая ганцхан онооны зөрүүтэй хожигдсон, Катарын бөхийг дийлчихсэн бол хошой мөнгөн медальтан болох байлаа гээд өөрт нь хэлээд л байгаа. Чөлөөт бөхөөс гадна үндэсний бөхөөр барилдаж, ирээдүйтэй сайн тамирчин гэдгээ харуулсан. Бид ч түүнд том найдлага тавьж байгаа. 2020 оны олимпын оноо цуглуулах тэмцээнүүд эхэлсэн. Н.Золбоо Иван Ярыгины "Алтан гранпри"-д хүрэл медаль хүртсэнээр эхний оноогоо авсан. Түүнд хариуцлагатай үүргийг өгч, олимпод бүх анхаарлаа хандуулаад бэлтгэл, сургуулилтаа хийж байна.

Сур: Та "Хүч" спорт хороонд харьяалагдаад удаж байна уу. Ер нь манайд хүнд жингийн тамирчдын бэлтгэл хийх боломж нөхцөл хэр байна вэ?

Б.Төмөрбаатар: Би "Хүч"-д ороод удаагүй байна. Өмнө нь Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст хэв журмын цагдаагаар ажиллаж байсан. Хүнд жингийн тамирчны бэлтгэл хангагч нар хангалтгүй гэж хэлж болно л доо. Үндэсний бөхөөр том биетэй, сайхан залуус зөндөө барилдах боловч чөлөөт бөх ч юм уу дэлхийн спортыг сонирхож хичээллэх нь ховор байсан. Харин сүүлийн үед энэ байдал өөрчлөгдөх хандлагатай болж их спортоор сайн барилдвал үндэсний бөхөөр амжилт гаргаж болдог юм байна гэдгийг ойлгосон байна лээ. Манай хүнд жингийн бөхчүүдийн өрсөлдөөн хүчтэй байвал илүү сайн тамирчид төрөх болно шүү дээ.

Сур: Та сая ААШТ-д Н.Золбоог барилдаж байхад нэг удаа орилж сануулга авсан гэлээ. Өөрийн орноос шүүгчтэй явах ч давуу тал шүү.

Б.Төмөрбаатар: Хажуугаас нь хараад л нэг удаа орилоод сануулга авсан. Тэгээд л барилдаан дуустал мөнгөн медаль авчихаасай гэж бодож, залбирч байлаа. Хүнд жин бол хэцүү. 125 кг-ын жинд хөнгөн жингийнхнээс дутахааргүй болчихсон тамирчид барилдаж байна. Тэгэхээр илүү ачаалал авч, бусдаас илүү хөдөлмөрлөх хэрэгтэй болж байгаа юм. Өөрийн орны шүүгчтэй явах мэдээж сайн үйл явдал. Зардал мөнгөний асуудал байдаг ч манайх ААШТ, ДАШТ-д шүүгчдээ явуулж байгаа. Мөн Цагдаагийн ерөнхий газар, "Хүч" спорт хорооноос боломжоороо тусалдаг. Тэгээд бид чинь улсынхаа, байгууллагынхаа нэрийг гаргачих юмсан гээд л үзнэ дээ.

Сур: Н.Золбоо "Хүч" спорт хороонд харьяалагдаад багагүй хугацаа өнгөрсөн байна. Цагдаагийн алба хаагч-тамирчин байхын сайхан нь юу вэ?

Н.Золбоо: Би 2004 онд 73 дугаар сургуулийн сурагч байхаасаа Ж.Дандар багшийнхаа удирдлагад бэлтгэл сургуулилтаа хийж, бөхийн спортод хөл тавьж байлаа. Багаасаа л цагдаа болно гэж ярьдаг, цагдаа ах нарыг харахаар бахархмаар, гоё сэтгэгдэл төрдөг байсан. Ерөнхий боловсролын сургуулиа дүүргээд, Их засаг их сургуулийн Эрхзүйн ангид элсэж төгссөн. 2014 онд манай штангийн багш, цагдаагийн дэд хурандаа О.Одгэрэл "Хүч" спорт хороонд орох санал тавихад нь зөвшөөрч, шууд орсон. Яагаад гэвэл миний багийн хүсэл, мөрөөдөж байсан алба шүү дээ. Цагдаа бол олонтойгоо явдаг алба. Цагдаа-тамирчин байх сайхан.

Сур: Бэлтгэл, сургуулилтаа хэрхэн базааж байна вэ?

Н.Золбоо: Бэлтгэл сургуулилтаа бага жингийнхээ тамирчидтайгаа л хийж байна, ихэнхдээ. Үндэсний бөхөөр дагнан барилддаг бөхчүүдтэйгээ хийдэг боловч мэдрэмжийн асуудал байдаг. Чөлөөтийн бэлтгэлээ хийж байхдаа үндэсний бөхөөрөө барилдчихна. Бэлтгэлдээ зодог, шуудгаа авч гараад бага жингийнхэнтэйгээ барилдаад л /инээв.сур/.

Сур: Аливаа тэмцээн, уралдаанд явахад удирдлагуудын хэлдэг "Амжилттай оролцоод ирээрэй" гэдэг үг бол та хоёрын хувьд үүрэг юм даа.

Б.Төмөрбаатар: Тэр мэдрэмж бол нэг л өөр. Сэтгэлзүйд маш их нөлөөлдөг. Цагдаагийн тангараг өргөсөн хүмүүсийн эх орныхоо төлөө гэсэн бодол, сэтгэл арай өөр санагддаг. Тэр үгийг чинь сонсоод "Гүйцэтгэе" гээд л гарч байгаа юм. Манай Н.Золбоо хүнд жингийн тамирчин гэхэд хичнээн ядарсан байсан ч барилдаан дуусан дуустал урагшаа алхдаг. Энэ бол түүний маш сайхан чанар. Өөрт нь ингэж хэлж байгаагүй юм. Хамтдаа суугаад ярилцлага өгсөн чинь өөрийн эрхгүй л хэлчихлээ /инээв.сур/.

Н.Золбоо: "Амжилттай оролцоод, медаль хүртээд ирээрэй" гэдэг үгийг сонсоод "Гүйцэтгэе" гэж хэлээд л гардаг. Дэвжээн дээр гарахдаа тэр үг, үүргээ санаад "заавал амжилт гаргах ёстой. Би хоосон очих эрхгүй шүү" гэж өөрийгөө зоригжуулаад барилддаг даа.

Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Эрдэнэбаатар: Ардчилагчид маань эвлэлдэн нэгдсэн энэ үед Олон Улсын Ардчилсан Холбооны хурал болж байна 3 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна 4 цагийн өмнө
2024 оны I улиралд 1660 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ 4 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөгөөр үхрийн махыг 13500, хонины махыг 11500 төгрөгөөр худалдаална 4 цагийн өмнө
АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь Боинг 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа 4 цагийн өмнө
Г.Амартүвшин: Шударга бус явдалтай эцсээ хүртэл тэмцэнэ 5 цагийн өмнө
Хугацаа дууссан, шошгын зөрчилтэй бэлэн гоймон худалдаалж байжээ 6 цагийн өмнө
Д.Сосорбарам: Шүүхийн шийдвэргүйгээр хувийн өмчийг дээрэмддэг коммунист улс болсон байна 6 цагийн өмнө
Л.Гантөмөр: МАН одоо боль... 7 цагийн өмнө
Да.Ганболд: C.Зориг агсны амиа алдсан хэргийг сонгууль бүрээр ярьдаг нь жам боллоо 7 цагийн өмнө
Mонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев бараалхав 7 цагийн өмнө
ХЭҮК: ББСБ-аар авсан автомашинд эзэнд нь мэдэгдэлгүй GPS суулгаж байгаа нь эрүүгийн ялтай үйлдэл 8 цагийн өмнө
З.Нарантуяа: Үг хэлэх эрх чөлөө хумигдсан нь ардчиллын ухралтад шууд нөлөөлсөн 8 цагийн өмнө
Сонгууль 2024: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлж буй горилогчид 9 цагийн өмнө
Стэнфордын Их сургуулийн профессор, доктор Жи Вук Шин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 10 цагийн өмнө
Түрээсийн орон сууцны оршин суугчийг сонгон шалгаруулах журмын санал боловсруулжээ 10 цагийн өмнө
Л.Алтан-Үйлст хүү 3 настайгаасаа эхлэн уран зураг зурж, 80 гаруй уран бүтээлийг гаргажээ 10 цагийн өмнө
Б.Гансүлд: 70 сая төгрөгийн бараа маань замдаа шатсан ч шантралгүй зүтгэж "Сүлдээгийн дэлгүүр"-ээ нээсэн 10 цагийн өмнө
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд 11 цагийн өмнө
Бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө хянуулахаар илгээжээ 12 цагийн өмнө