ПАУЭРЛИФТИНГИЙН ДЭЛХИЙН АВАРГА Б.ЧИМЭДЦЭРЭН: ХОЁР ХҮҮДЭЭ АМЛАСАН АМЛАЛТАА БИЕЛҮҮЛЛЭЭ


Дөрөвдүгээр сарын 22-28-ны өдрүүдэд ӨАБНУ-д пауэрлифтингийн ДАШТ болсон билээ. Энэхүү тэмцээнд манай улсын баг тамирчид амжилттай оролцож, хос алт, мөнгөн медаль хүртсэн юм. Тэмцээний насанд хүрэгчдийн +120 кг-д Б.Чимэдцэрэн алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүлсэн. Тэрээр хэвтээгээр 357 кг туйван өргөснөөр дэлхийн аваргын эзэн болсон юм. Өмнө нь тэрээр ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, гурван удаа Азийн аварга болсон билээ. Мөн дэлхийн дээд амжилт эзэмшигч юм. Бид түүнтэй уулзаж, ярилцсанаа хүргэе.

Танд баяр хүргэе. Яг түрүүлээд төрийн дуулал эгшиглэх тэр мөчид хамгийн түрүүнд юу бодогдсон бэ?

-Өмнө жил Азийн аварга болохдоо дараа жил заавал аварга болно гэсэн зорилго тавьсан байсан.Хүн хүссэн юмандаа хүрэх их сонин байдаг юм байна лээ. Яг уйлчих гээд байсан.Ямар ч байсан уйлахгүй шүү гэж бодоод л нулимсаа барьж байлаа. Төрүүлж өсгөсөн ээж, аав , эх орон, гэр бүл эхнэр хүүхдүүд маань л бодогдож байлаа даа. Би дөрвөн хүүхэдтэй хоёр хүүдээ аварга болно гээд амласан. Ямар ч байсан аав нь зорилгодоо хүрч хоёр хүүдээ амласан амлалтаа биелүүлж чадлаа.

Хамгийн хүчтэй өрсөлдөгч аль улсын тамирчин байсан бэ?

-Норвегийн тамирчин яг миний орсон оролтууд дагаж орж байсан л даа. Тэр тамирчин эхний оролтоор нэлээн өндөр гүйцэтгэлтэй байсан учраас медаль руу орчлоо доо гэж бодож байсан. Мэдээж бүх л тамирчид медаль авна аварга болно гэж орно шүү дээ. Намайг нөхөх магадлалтай хоёр тамирчин бодож байсан. Араас гүйцэх магадлалтай Швед, Америк хоёрыг нэлээн өндөр захиалга өгөх болов уу гэж бодож байсан ч эхний захиалга нь доор явчихаар их тайвширсан л даа.

357,5кг-ийг өргөж өмнөх жилийн Азийн аваргын 362,5 рекордоо давуулж чадлаа...

-Мэдээж өмнөх жилийн амжилтаа ахиулъя гэсэн зорилготой байсан. Миний гурав дахь оролтыг өргөхөөс өмнө бүх тамирчдын оролт дууссан байсан. Тэр үед миний сэтгэл зүй суларсан юм болов уу гэж одоо бодож байгаа. Нэг л тайвширсан. Түрүүлэх нь тодорхой болсон л доо тэгээд 357.5кг-ийг өргөсөн.

Энэ тэмцээнд орохын өмнөх сэтгэл зүй ямар байсан бэ?

-Сэтгэл зүйн хувьд түрүүлнэ гэж бодож байсан болохоор жоохон дарамттай яах бол гэсэн бодол их эргэлдэж байсан. Түүнийгээ сарниулах өөр юм бодохыг хичээсэн. Тамирчин хүнд сэтгэл зүй бэлдэх олон арга байдаг л даа тэд нарыгаа л ашиглаж байсан.

Ямар хоол хүнс хэрэглэдэг вэ? Жингээ хэрхэн барьдаг вэ?

-Жингээ барина аа махтай хоол түлхүү хэрэглэж нүүрс ус бага хэрэглэнэ.120кг-д барина даа хүндийн өргөлтийн тэмцээнд чинь жин хэт хасчихлаар тамирдчихдаг аль болох хасахгүйг боддог.

Пауэрлифтингийн спортыг хэр сонирхож байна. Одоогоор хичнээн хүн хичээллдэг юм бол?

-Бид нарыг анх тэмцээнд орж байхад зуу гаруй л хүн ордог байсан. Одоо улсын аваргаар залуучууд нийлээд таван зуу гарсан байна лээ. Тэгэхээр маш хүчтэй хөгжиж байгаа сонирхогчид нэмэгдэж байгаа спорт гэж үзэж байна. Дэлхийн аваргын тоо ч жилээс жилд нэмэгдэж байгаа.

Энэ спорт Монгол хүний бие бялдарт тохирох спорт мөн үү?

-Монгол хүний биед маш тохирсон спорт гэж боддог. Монгол хүн өөрөө маш их тэвчээртэй бусад орны тамирчдаас даац авах чадвар арай илүү юм уу гэж хардаг.

Энэ спортын давуу тал нь юу вэ таны хувьд?

-Тэсвэр хатуужилтай, тэвчээртэй даруухан болгож төлөвшүүлэх спорт л доо. Хүчний спортын давуу тал ер нь их олон байдаг.

Бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ? Улсын аваргын бэлтгэлээ хэзээнээс эхэлсэн бэ?

- Монголын Пауэрлифтингийн үйл ажиллагаа явуулдаг цөөхөн клуб байдаг. Түүний нэг болох ''Стронг'' клубд бэлтгэлээ хийдэг. Долоо хоногт хоёроос, гурван удаа нэг хийхдээ хоёр цаг орчим л хийдэг. Түрүү жил мөнгөн медаль аваад л за дараа жил аварга болно гэсэн зорилт тавиад жилийн хугацаанд л бэлдсэн.

Ойрын хугацаанд ямар тэмцээнд орох вэ?

-Ирэх есөн сард Азийн аварга шалгаруулах тэмцээн байна. Энэ тэмцээндээ сайн орох зорилготой байна.

Ярилцсанд баярлалаа.


Ярилцсан: Б.Нарантуяа


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг бүрэн унтраалаа 1 минутын өмнө
Өнөөдөр: "Бэлтэс Мөрөн" ХХК-тай холбоотой шүүх хурал болно 13 минутын өмнө
Зарим нутгаар бороо, нойтон цас орно 22 минутын өмнө
126: Нэгдүгээр тойргийг өнгөлөх МАН-ын шинэ, залуу улс төрч Сугаржавын Далхаасүрэн 15 цагийн өмнө
126: АН-ын дэд дарга, Хуульч О.Алтангэрэл УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт хүч үзнэ 15 цагийн өмнө
126: Улс төр дахь шинэ өнгө Ганбямбын Дөлгөөн 15 цагийн өмнө
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа 15 цагийн өмнө
Х.Нямбаатар: Бордюр яриад байгаа хүмүүст хэлэхэд, шинжлэх ухааны үндэслэлгүй шүүмжилдгээ боль, ажил хийхээр хийлээ гэнэ 16 цагийн өмнө
"Саанжий, Мөөнжий шидэт чулууны эрэлд" хүүхдийн жүжиг 4 сарын 20-нд “UB palace”-д тоглогдоно 16 цагийн өмнө
Б.Дэлгэрсайхан: Түгжрэлийг бууруулахад ам өгч чадахгүй, ажиллаж л байна 16 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 17 цагийн өмнө
Содон хорооллын иргэд, Нийслэлийн автозамын хооронд маргаан үүсээд байна 17 цагийн өмнө
М.Оюунчимэг: Энэтхэгээс шаардлага хангахгүй нүдний дусаагуурыг оруулж ирээд хүчээр нийлүүлсэн нь тогтоогдсон байна 17 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Кембриджийн, ОУ-ын хөтөлбөртэй гэж байгаа ч сертификат аваагүй, хөтөлбөрөө бүртгүүлээгүй сургуулиудыг шалгана 18 цагийн өмнө
А.Цогцэцэг: Эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлж эх орондоо валют оруулж ирэх боломжтой 18 цагийн өмнө
Х.Нямбаатар: Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн өмчид бүртгэнэ 19 цагийн өмнө
Х.Нямбаатар: Зам засахаар заслаа, засахгүй болохоор зассангүй гэдэг, улстөрийн зорилготой шүүмжлэхээ болих хэрэгтэй 19 цагийн өмнө
Монгол банк: "Хар жагсаалт"-д бүртгэлтэй иргэд, ААН-ийг өршөөлд хамруулсан нь сонгуулийн шоу биш 20 цагийн өмнө
Бага, дунд ангийн сурагчдад долоо хоногийн гурван өдөр сүү өгөх хөтөлбөр ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 21 цагийн өмнө
Б.Сэмжидмаа: Азийн Тийболын аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдадаа амжилт хүсье 21 цагийн өмнө