NIKE КОМПАНИ ИРАНЫ БАГ ТАМИРЧДЫГ ХУВЦСААР ХАНГАХААС ТАТГАЛЗЖЭЭ


Америкийн спорт хувцас үйлдвэрлэгч Nike компани FIFA 2018 Дэлхийн цомын тэмцээнд оролцох Ираны шигшээ багийн тамирчдад тоглолтын хувцас, гутал, бусад хэрэгслүүдээр хангаж чадахгүй гэдгээ мэдэгдлээ. Nike компани энэ шалтгаанаа АНУ Ирантай маргаантай байгаа бөгөөд тус улсын дэглэмийн эсрэг хориг арга хэмжээ авч байгаатай холбон тайлбарлаж байгаа юм.

Ираны баг зургадугаар сарын 15-нд тоглолтын B хэсэгт Мороккогын багтай, 21-нд Испанийн багтай, 25-нд Португалийн багтай тоглоно.

Ираны шигшээ багийн дасгалжуулагч Карлос Куероз Nike компанийг уучлал гуйхыг шаардсан байна.

Тэрбээр 'Nike компани ийм хариуцлагагүй, биднээр тохуурхсан үйлдлийнхээ төлөө Ираны шигшээ багийн 23 залуугаас уучлалт гуйх ёстой' гэжээ.

Nike компани тоглолтууд эхлэхийн өмнөхөн ийм мэдэгдэл гаргасан нь Ираны багт хүнд тусч байгаа нь ойлгомжтой юм. Тоглолтын хувцас, хэрэгсэл шаардлагатай байгаа энэ үед тамирчдын сэтгэлзүйд хүртэл нөлөөлж байгаад дасгалжуулагч шүүмжилж байлаа.

Өнгөрсөн тавдугаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрээс гарч, Ираны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг сэргээнэ гэж мэдэгдэж байсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХЭҮК: ББСБ-аар авсан автомашинд эзэнд нь мэдэгдэлгүй GPS суулгаж байгаа нь эрүүгийн ялтай үйлдэл 59 минутын өмнө
З.Нарантуяа: Үг хэлэх эрх чөлөө хумигдсан нь ардчиллын ухралтад шууд нөлөөлсөн 1 цагийн өмнө
Сонгууль 2024: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлж буй горилогчид 2 цагийн өмнө
Стэнфордын Их сургуулийн профессор, доктор Жи Вук Шин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 2 цагийн өмнө
Түрээсийн орон сууцны оршин суугчийг сонгон шалгаруулах журмын санал боловсруулжээ 3 цагийн өмнө
Л.Алтан-Үйлст хүү 3 настайгаасаа эхлэн уран зураг зурж, 80 гаруй уран бүтээлийг гаргажээ 3 цагийн өмнө
Б.Гансүлд: 70 сая төгрөгийн бараа маань замдаа шатсан ч шантралгүй зүтгэж "Сүлдээгийн дэлгүүр"-ээ нээсэн 3 цагийн өмнө
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд 4 цагийн өмнө
Бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө хянуулахаар илгээжээ 4 цагийн өмнө
Алба хаагчдын хувцас хэрэглэл, техникт 25 тэрбум төгрөг зарцуулна 4 цагийн өмнө
Үйл явдал: Гурилын үнийн талаар мэдээлнэ 4 цагийн өмнө
Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийг түр хугацаагаар хаалаа 4 цагийн өмнө
Нийслэлд 6 градус дулаан байна 5 цагийн өмнө
Н.Алтаншагай: Монголын хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, гоо зүйн боловсрол олгох нөхцөл бүрдлээ 18 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөг хоёр дахь жилдээ хэрэглэгчдэд зах зээлийн хамгийн ДООД ҮНЭЭР бэлэг барина 20 цагийн өмнө
Эрдмийн ундраа 77-р сургуулийн төгсөх ангийн сурагчид хорт хавдартай хүүхдүүдийн тасгийг тохижуулжээ 20 цагийн өмнө
Х.Нямбаатар: Өчигдөр шатсан автобус 10 сард хугацаа нь дуусах байсан, трамбайг нэвтрүүлэхээр судалж байна 20 цагийн өмнө
Х.Нямбаатар: Цагаан хад орчмыг тосгон болгоно 21 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 21 цагийн өмнө
Баянхөндий төслийн хүрээнд Баянхонгорын 120 залуус нарийн мэргэжил эзэмшиж, ажлын байраар хангагджээ 21 цагийн өмнө