ДАШТ: АНГЛИ КОЛУМБ ТОГЛОНО


ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр 19 дэх өдрөө үргэлжлэн явагдана.

ШВЕД:

Герман, Мексик, Өмнөд Солонгосын шигшээ багтай "F" хэсэгт багтсан Шведүүд хэсгээ хоёр хожилтойгоор тэргүүлсэн. Германд хожигдсон ч сүүлийн тоглолтод Мексикийг 3:0-оор хожин хэсгээ тэргүүлэх болох Шведийн шигшээ багт гарсан юм.

Шведүүд бол дан ганц хоккейгоор алдартай биш. Тэд хөлбөмбөг ч тоглож чаддаг бөгөөд дэлхийн аваргад 1958 онд мөнгөн медаль хүртэж, хоёр удаа гуравдугаар байранд шалгарч байсан шилдэг баг юм.

ШВЕЙЦАРЬ:

Хэсгийн эхний тоглолтод дэлхийн таван удаагийн аварга Бразилтай тэнцэж, Сербийг хожсон швейцарьчууд энэ байдлаа хадгалж, хэсгийн хоёрдугаар байраар шалгарсан. Сүүлийн тоглолтод Коста-Рикатай тэнцээ хийж, гэрт нь буцаасан Швейцарийн шигшээ баг хасагдах шатанд Шведийн багтай учраа таараад байна.

Дэлхийн таван удаагийн аварга Бразилын шигшээ багийн араас хасагдах шатанд шалгарсан швейцарьчууд энэ удаа бүхий л боломжоо ашиглах нь гарцаагүй. Анх удаа шигшээ багаа удирдан дэлхийн аваргад оролцож байгаа дасгалжуулагч Владимир Петковичийн хувьд өнөөдөр томоохон сорилт хүлээж байна.

Швед-Швейцарын тоглолт 22.00 цагаас Санкт-Петербург хотын "Крестовский" цэнгэлдэх хүрээлэнд болно.

КОЛУМБ – АНГЛИ

КОЛУМБ

Польш, Сенегал, Японтой "H" хэсэгт багтсан Колумбын шигшээ баг хэсгээ тэргүүлсэн. Эхний тоглолтод Японд хожигдсон ч Польш, Сенегалыг дараалан буулган авсан Kолумбийн шигшээ баг хүчирхэг Англитай тоглоно.

Хосе Пекерман шигшээ багаа хоёр дахь удаагаа удирдан ДАШТ-д оролцож байна. Энэ жил 68 настай Пекерман хамгийн ахмад дасгалжуулагчийн тоонд ороод байгаа.

Колумбийн шигшээ баг ДАШТ-д шөвгийн 16-д үлдэж байсан нь хамгийн том амжилт бөгөөд энэ амжилтыг ахиулахад хэдэн цагийн хугацаа үлдлээ.

АНГЛИ

Том багуудаас тунаж үлдсэн багийн нэг бол Английн шигшээ баг юм. Хэсэгтээ Белгид хожигдон Тунис, Панамыг хожсоноор хоёрдугаар байраар шалгарсан Английн шигшээ баг боломжийн хэсэгт багтсан. Аргентин, Португал, Испани зэрэг том багууд мултарсан энэ үед англичуудад "Алтан цом"-д хүрэх боломж бий.

Английн шигшээ баг 1966 онд нутагтаа зохиосон ДАШТ-д түрүүлсэн байдаг. Харин хамгийн сүүлд 1990 онд хагас шигшээд шалгарч байжээ. Дэлхийн аваргад 14 удаа оролцохдоо ердөө гурван удаа хэсгээс гарч байгаагүй бөгөөд хамгийн сүүлд дөрвөн жилийн өмнө Бразилд гутамшигтайгаар тэмцээнээ өндөрлүүлж байсан. Тэгвэл энэ жил алдаагаа залруулах зорилготой, цаашлаад битүүхэн аваргын цомыг горилан ирсэн болов уу?

Английн багийн довтлогч, багийн ахлагч Харри Кэйн таван гоолтойгоор мэргэн буучдын жагсаалтыг ганцаараа тэргүүлж байгаа. Түүний араас дөрвөн гоолтой нэхэж байсан Португалын К.Роналдо өрсөлдөөнөөс хасагдсан бол Белгийн Лукаку нэхэж байна.

Колумб-Английн тоглолт маргааш өглөө 02.00 цагаас Москва хотын "Открытие Арена" буюу "Спартак" цэнгэлдэх хүрээлэнд болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Орон сууц, оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ 1 цагийн өмнө
Өнөөдөр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ 1 цагийн өмнө
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр Польш улсын “Акпил” компанитай хамтран ажиллана 16 цагийн өмнө
Иргэд хямд үнэтэй гурил идэх боломжтой боллоо 17 цагийн өмнө
“Mongolia fashion week 2024” хувцас загварын салбарын нэгдсэн арга хэмжээ болно 18 цагийн өмнө
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа 19 цагийн өмнө
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ 20 цагийн өмнө
“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө 20 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна 20 цагийн өмнө
Хотын гол гудамж замуудыг шинэчилж, дугуйн замыг өргөтгөнө 20 цагийн өмнө
​ТМоторс auto showroom нь автомашины салбар дахь хамгийн ТОМ урамшуулалтай өдөрлөг хийнэ 20 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: МАК компани одоо хангалттай, аятайхан байгаарай 21 цагийн өмнө
"Гранд Монгол" нэгдэлд “Ардчилсан хүчний холбоо” нэгдлээ 21 цагийн өмнө
Ж.Энхцэцэг: Эмч, сувилагч нар эм оруулж ирдэггүй, С.Энхболд дэд сайд эмнэлгүүдэд эм шахдаг 22 цагийн өмнө
Гурван хүүхэдтэй хэлний бэрхшээлтэй ээжид туслах хандивын аянд нэгдээрэй Өчигдөр
"Чингис хаан нисэх буудал “4 од” зэрэглэлийн үнэлгээ авчээ Өчигдөр
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна Өчигдөр
"Малжуулах хөтөлбөрөөр нэг малчинд 8 сая хүртэл төгрөг болгож нэмэгдүүлнэ" Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь Өчигдөр
Ж.Энхжаргаланг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томиллоо Өчигдөр