ШҮЛХИЙГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЛЭЭ

Admin
21 цагийн өмнө

Орон нутагт гарсан мал амьтны гоц халдварт шүлхий өвчин Улаанбаатар хотод тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын мал амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай захирамж гарчээ.

Нийслэлийн Багануур, Багахангай дүүргийн авто тээврийн шалган бүртгэх товчоо, Хан-Уул дүүргийн Өлзийт, Таван толгойн гүүр, Налайх дүүргийн "Городок", "4 дүгээр зөрлөг", Сонгинохайрхан дүүргийн "Шар хөтөл", Баруун турууны авто тээврийн шалган бүртгэх товчоодод энэ сарын 14-ний өдрөөс ирэх сарын 15-ны өдрүүдэд дүүргийн мэргэжлийн байгууллагуудыг 24 цагаар ажиллуулахаар томилжээ. Томилгоот албадууд ариутгал, халдваргүйжүүлэлт, хяналт шалгалтын цэг ажиллуулах юм.

Мөн Шадар сайдын тушаал, Нийслэлийн Онцгой комиссын орлогч даргын баталсан "Мал сүргийг гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төлөвлөгөө"-ний хэрэгжилтийг хангуулан, хүн, малын зөвшөөрөлгүй шилжилт хөдөлгөөнт хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт болон холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Явган хүний замыг чөлөөлж байна 40 минутын өмнө
Нийтийн тээврийн салбарт Азийн хөгжлийн банктай хамтран ажиллана 56 минутын өмнө
Зөвшөөрөлгүй хашаа хайс, хаяг, сурталчилгааны самбарыг буулгаж байна 1 цагийн өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна 1 цагийн өмнө
Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2 цагийн өмнө
Өнөөдөр: "Бэлтэс Мөрөн" ХХК-тай холбоотой шүүх хурал болно 2 цагийн өмнө
Зарим нутгаар бороо, нойтон цас орно 2 цагийн өмнө
126: Нэгдүгээр тойргийг өнгөлөх МАН-ын шинэ, залуу улс төрч Сугаржавын Далхаасүрэн 17 цагийн өмнө
126: АН-ын дэд дарга, Хуульч О.Алтангэрэл УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт хүч үзнэ 17 цагийн өмнө
126: Улс төр дахь шинэ өнгө Ганбямбын Дөлгөөн 17 цагийн өмнө
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа 17 цагийн өмнө
Х.Нямбаатар: Бордюр яриад байгаа хүмүүст хэлэхэд, шинжлэх ухааны үндэслэлгүй шүүмжилдгээ боль, ажил хийхээр хийлээ гэнэ 18 цагийн өмнө
"Саанжий, Мөөнжий шидэт чулууны эрэлд" хүүхдийн жүжиг 4 сарын 20-нд “UB palace”-д тоглогдоно 18 цагийн өмнө
Б.Дэлгэрсайхан: Түгжрэлийг бууруулахад ам өгч чадахгүй, ажиллаж л байна 18 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 19 цагийн өмнө
Содон хорооллын иргэд, Нийслэлийн автозамын хооронд маргаан үүсээд байна 19 цагийн өмнө
М.Оюунчимэг: Энэтхэгээс шаардлага хангахгүй нүдний дусаагуурыг оруулж ирээд хүчээр нийлүүлсэн нь тогтоогдсон байна 19 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Кембриджийн, ОУ-ын хөтөлбөртэй гэж байгаа ч сертификат аваагүй, хөтөлбөрөө бүртгүүлээгүй сургуулиудыг шалгана 20 цагийн өмнө
А.Цогцэцэг: Эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлж эх орондоо валют оруулж ирэх боломжтой 20 цагийн өмнө
Х.Нямбаатар: Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн өмчид бүртгэнэ 21 цагийн өмнө