МАН-ын Намын Удирдах зөвлөлөөс Хотын дарга С.Батболдыг ажлаа өгөхийг шаардсан. Энэ дагуу Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хоёр хоногийн дараа буюу ирэх долоо хоногийн мягмар гаригийн 14 цагаас хуралдахаар товлоод буй. Нийслэлийн Засаг Дарга С.Батболд нөгөөдөр өөрийн хүсэлтээр ажлаа өгөх тухай мэдээлэл байна. Тэрээр чөлөөлөгдөх хүсэлтээ нөгөөдөр өгөөд харин ажлаа 10 хоногийн дараа өгөхөөр МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй тохирчээ. С.Батболдын оронд Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий Консул Л.Амарсанааг дэвшүүлэхээр яригдаж байна. Л.Амарсанаа нь өмнө нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан бөгөөд С.Баярын хүн ажээ. Өөр нэг хувилбар нь "Эрдэнэс Оюутолгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа Б.Мөнхбаатар. Түүнийг Нийслэлийн намын хорооны дарга Д.Сумъяабазарын зүгээс дэвшүүлж байгаа юм. УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын хувьд гишүүнийнхээ бүрэн эрхээс татгалзаад хотын дарга болно гэдэг мэдээлэл худал бөгөөд тэрээр ийм сонирхолгүй байгаа гэдгээ илэрхийлжээ.
Н.Өнөрцэцэг
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна