Emnuel David Ginobili 1977 оны 6 дугаар сарын 28 -нд аргентин улсын бахиа бланчад төрсөн. Manu Ginobili нь 1999 оны NBA-ийн драфтын 57 дахь сонголтоор San Antonio Spurs багт сонгогдон дасгалжуулагч Gregg Popovich-ийн заавраар 3 жил европын лигт тоглосон нь NBA-д бэлтгэгдэж туршлага суух боломж байсан.
Мөн энэ нь түүнийг NBA, Еuroleague болон олимпын алтан медал авсан хоёрхон тоглогчийн нэг болгосон юм.
Ginobili нь спортын гэр бүлээс гаралтай бөгөөд түүний хоёр ах нь хоёулаа Euroleague-д тоглож байсан бол түүний аав Jorge нь бахиа бланчагийн сагсан бөмбөгийн академийн дасгалжуулагч байв.
Manu Ginobili-гийн үзэгчдийн хайрыг татдаг бас нэг шалтгаан нь яах аргагүй түүний сагсан бөмбөгийн IQ юм. Сагсан бөмбөгт хувийн ур чадвараас гадна ухаантай байх ямар чухал гэдгийн амьд жишээ болж зөв зүйлээ ухаантайгаар хийсээр байвал ямар олон жил өндөр түвшинд тоглож болохыг харуулсан тоглогч юм.
Өнөөдөр SAS болон Clevland Cavaliers багийн тоглолтын үеэр түүний 20 дугаарыг San Antonio Spurs баг мөнхлөх ёслолын үйл ажиллагаа болно.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна