Өөх соруулах хагалгаанд орсон эмэгтэй амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Уг хагалгааг "Тод каннам" гэх эмнэлэгт хийсэн юм.
Тэгвэл "Тод каннам" эмнэлгийн адил арьс, гоо заслын томоохон 8 эмнэлэг Мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтад унасан байна. Тухайн эмнэлгүүд эмнэлгийн байрны ариун цэвэр алдагдсан, мэргэжлийн эмч, сувилагчгүй зэрэг зөрчлүүд илэрчээ. Энэ нь хүний эрүүл мэнд, гоо сайханд үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд шаардлага хангахгүй түвшинд ажиллаж байгаагийн баталгаа юм. Тиймээс иргэдийг энэ төрлийн үйлчилгээ авахдаа хяналттай хандахыг анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна