Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Махбалд холбогдох хэргийн гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдаан болохоор товлогдсон байсан ч дахин хойшиллоо. Өнөөдрийн шүүх хуралд гэрчүүд дахиад гарч ирсэнгүй. Тиймээс шүүх хурал хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эрүүл мэндийн шалтгааны улмаас ирээгүй гэсэн шалтгаанаар дөрөвдүгээр сарын 29-ны 09:30 цаг хүртэл хойшлуулжээ. Ийнхүү гэм буруугүйн шүүх хурал гурав дахь удаагаа хойшилж байна.Хохирогчийн ар гэрийн зүгээс гэрчүүдийг албадан ирүүлэх хүсэлтийг шүүхэд гаргалаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна