ТОД КАННАМ ЭМНЭЛГИЙНХЭН ТАЛИЙГААЧИЙН ЗҮРХ 30 МИНУТ ЗОГССОН ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ

Өнөрцэцэг
2019/04/05

Өнгөрсөн 3-р сарын 26-ны өдөр 29 настай эмэгтэй "Тод каннам" арьс, гоо заслын эмнэлэгт өөх соруулах мэс засалд ороод, дөрөвдүгээр сарын 1-ний өдөр амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаачийн ажил явдал өнөөдөр болсон юм.

Тэрбээр Эрдэнэт хотод нөхөр, таван настай охины хамт амьдардаг, айлын ганц хүүхэд байжээ. Нөхөртэйгээ хамт Эрдэнэт хотод Солонгос хоолны ресторан ажиллуулдаг байж. Ингээд бас нэгэн салбараа нээхээр болж, тоног төхөөрөмжөө авчрахаар Хятад руу явах гэж Улаанбаатарт ирсэн байна. Энэ үедээ "Тод каннам" эмнэлэгийн мэс засалд оржээ. Мэс заслын өмнө нөхөр нь тус эмнэлгийн Ерөнхий эмчтэй уулзахад "мэс засал хоёр цаг орчим үргэлжилнэ. Ямар нэгэн хүндрэл гарахгүй" гэсэн байна. Ингээд мэс засал эхэлж, 13.00 цагийн үед дуусах байсан ч эмч нар нь гарч ирэлгүй олон цаг өнгөрсөн байна. Энэ хугацаанд талийгаач эмэгтэйн зүрх зогсож, амьсгалын аппаратад орж, Улсын нэгдүгээр төв эмнэлэг рүү хүргэгджээ. Түргэн тусламжийн автомашинд явж байх үед зүрх нь дахин зогссон талаар хамт явсан эгч нь хэлж байна. Харин тус эмнэлгийн эмч нар "талийгаачийн зүрх 30 минут орчим зогссон" гэж цагдаад мэдүүлжээ.

"Тод каннам" эмнэлгийн тухайд сар гаруйн өмнө тухайн эмнэлэгтэй холбоотой хэд хэдэн зөрчил гарч, тусгай зөвшөөрлийг нь цуцлуулах саналыг НМХГ-аас нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүргүүлээд байсан байна. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөлгүй "Тод каннам" эмнэлэг мэс засал хийсэн байгаа юм. Тухайн зөрчлүүд нь мэргэжлийн эмчгүй, хаяг байршлаа сольсон, эмчилгээ үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрлийнх нь хугацаа дуусан зэрэг зөрчлүүд байжээ.

Түүгээр ч барахгүй, тус эмнэлэг талийгаачид хүндрэл гарч, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хүргэгдсэн байхад дахин хэд хэдэн хүнд мэс ажилбар хийсэн байна.

Уг хэрэг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байна.

Бид талийгаачийн ар гэрийхэнтэй ярилцсанаа хүргэж байна. Мэргэжлийн эмчгүй, тусгай зөвшөөрөлгүй хэр нь үйл ажиллагаа явуулж, хүний амианд хүрсэн Тод каннам эмнэлэг, хяналт алдагдсан НМХГ, зөвшөөрөл олгодог НЭМГ зэрэг холбогдох байгууллага, албан тушаалтнуудаас тодруулан энэ хэргийг үргэлжлүүлэн сурвалжлах болно.

Сэтгүүлч Ц.Анхзул



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Алтаншагай: Монголын хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, гоо зүйн боловсрол олгох нөхцөл бүрдлээ 8 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөг хоёр дахь жилдээ хэрэглэгчдэд зах зээлийн хамгийн ДООД ҮНЭЭР бэлэг барина 9 цагийн өмнө
Эрдмийн ундраа 77-р сургуулийн төгсөх ангийн сурагчид хорт хавдартай хүүхдүүдийн тасгийг тохижуулжээ 9 цагийн өмнө
Х.Нямбаатар: Өчигдөр шатсан автобус 10 сард хугацаа нь дуусах байсан, трамбайг нэвтрүүлэхээр судалж байна 10 цагийн өмнө
Х.Нямбаатар: Цагаан хад орчмыг тосгон болгоно 11 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 11 цагийн өмнө
Баянхөндий төслийн хүрээнд Баянхонгорын 120 залуус нарийн мэргэжил эзэмшиж, ажлын байраар хангагджээ 11 цагийн өмнө
Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа эргэн ирлээ 12 цагийн өмнө
Э.Төмөрбаатар: Ази-европыг холбох эдийн засгийн коридор нь зүүн бүс 12 цагийн өмнө
Б.Баттөмөр: Ард түмэн жинхэнэ баялгийнхаа эзэн болох хууль эрх зүй нь бүрдлээ 12 цагийн өмнө
Х.Ганхуяг: УИХ-ын гишүүдийн хэн нь лоббид орсныг Банкны хуулиас хараарай, Монгол банкны Ерөнхийлөгч ажлаа хийж чадахгүй байна 12 цагийн өмнө
С.Амарсайхан: Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг ашиглах боломжгүй гэх дүгнэлт гарсан 12 цагийн өмнө
С.Амарсайхан: ОБГ-ын аврагчдын гал унтраахад хэрэглэдэг дрон, робот зэргийг шинэчлэхэд 25 тэрбум төгрөг зарцуулна 13 цагийн өмнө
Л.Батжав: Гэмт хэргийн хохирогчид бодит хохирлоо гаргуулахаас гадна сэтгэцэд учирсан хор хохирлын зэрэг тогтоолгож, шүүхээр нэхэмжлэх эрхтэй 13 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Ачит-Ихт ХХК-ийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэр эзэмших чиглэлийг өглөө 13 цагийн өмнө
Оросын шингэн хүнсний салбарт тэргүүлэгч, супер-премиум ангиллын “Онегин” брэнд Монголд албан ёсны эрхтэйгээр нээлтээ хийлээ 14 цагийн өмнө
Л.Баттогтох: Ялтан Г.Гантулга баригдах хүртлээ түүний гар утас нь ямар ч сүлжээгүй мөн цэнэггүй байсан 15 цагийн өмнө
О.Номинчимэг: "Буян"-гийн Б.Жаргалсайхан Хангай зочид буудал гэдэг энэ балгасаа өөрчилж, үзэмжийг нь сайжруул 15 цагийн өмнө
Л.Баттогтох: Онц хэрцгийгээр амиа алдсан охины ар гэрт сэтгэл санааны төлбөр 182 сая 500 мянган төгрөгийг ЗГ-ын тусгай сангаас гаргуулах хэрэгтэй 15 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 16 цагийн өмнө