Монголын багш нарын долдугаар их хурал энэ сарын 11, 12 –ны өдрүүдэд Ерөнхий сайдын ивээл доор Төрийн ордноо зохион байгуулагдах гэж байна. Сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, их дээд, мэргэжлийн боловсролын салбарт 50 шахам мянган багш ажиллаж байна. Тэднийг төлөөлсөн 800 төлөөлөгч л энэ хуралд сонгогдож оролцоно.
100 төлөөлөгч нь боловсролыг дэмждэг, бидэнтэй хамтран ажилладаг хүмүүс урилгаар оролцоод 700 төлөөлөгч нь багш нарын төлөөлөл байна. Аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсгүүд байгуулагдсан. Аймгуудын ажлын хэсэг ажиллахдаа сургууль бүрт багш нарын зөвлөлийн хурал зохион байгуулж 80 аас доошгүй хувийн ирцтэйгээр төлөөлөгчөө сонгох чиглэл өгчээ.
Их хурлаас гарсан уриалга шийдвэр Монгол Улсын сум суурин газар бүрд хүрч, сонгогдсон төлөөлөгчид орон нутагтаа их хурлын шийдвэрийг хэрэгжүүлж зүг чиг болж ажиллана гэж салбарын яамнаас тодорхойлж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна