"Singapore school of Mongolia" сургуулийн хоолонд хордсон 43 хүүхэд ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Тэдний хоёрынх нь биеийн байдал хүнд, сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байна. Мөн хордлого болсон 39 хүүхэд өрхийн эмнэлгийн хяналтад гэрээрээ эмчилгээ хийлгэж байгаа юм. Тухайн өдөр сурагчид тахианы махтай шницель идсэн бөгөөд тахианы махыг Хүчитшонхор захаас авсан байна. Энэ нь БНХАУ-аас импортолсон танианы мах байжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна