Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас арьс, гоо заслын чиглэлийн 57 эмнэлэгт урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ.
Шалгалтын явцад тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд заагдсан нутаг дэвсгэр, хаяг байршилд үйл ажиллагаа явуулаагүй "ЭБУ Алунгуа", "Закира", "Тод Каннам" эмнэлэг болон ажлын байр нь эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн шаардлага хангаагүй, зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулж буй "Акне-Офф" гэх арьс гоо заслын дөрвөн эмнэлгийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналыг нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүргүүлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна