Нийлэлийн мэргэжлийн хяналтын газраас 14-р хороо, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн урд талд байрлах Монос Улаанбаатар ХХК-ын Монос ХӨСҮТ 18 эмийн сангийн салбарт шалгалт хийжээ. Шалгалтаар тус эмийн сангийн салбарт худалдаалж буй Франц улсад үйлдвэрлэсэн 90гр савалсан 6+ сартай хүүхдэд зориулсан AS23428 12:12 22-09-2019 хэрэглэж дуусах хугацаатай "Babybio" нэрийн бүтэгдэхүүнийг шинжилгээнд хамруулаагүй худалдаанд гаргасан нь хүнсний бүтээгдэхүүнийг тавих эрүүл ахуйн шаардлагыг хангасан эсэхийг тодорхойлж чадахгүй байна. Иймд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа бөгөөд бүтээгдэхүүнээс дээж авч, Нийслэлийн мэргэжлийн хяналтын төв лабораторийн шинжилгаанд хамруулжээ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна