Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас гаргасан судалгаагаар БНСУ-д сард нэг сая 700 мянган вонн буюу монгол мөнгөөр гурван сая 500 мянган төгрөг авдаг байна. Тус улсын цалингийн доод хэмжээ нь нэг сая 785 мянган вонн юм. Монголд авдаг цалингаасаа хэд дахин илүү цалин авах учраас тус улсыг л зорих иргэдийн тоо буурахгүй байна. Түүнчлэн БНСУ-д хууль бусаар оршин суухаар үлдэж байгаа иргэдэд хариуцлага хүлээлгэх хууль эрх зүйн зохицуулалт байдаггүй байна. Бусад оронд бол хүмүүсээс явахад нь барьцаа хөрөнгө авдаг. Тийм ч учраас харлах нь бага байдаг байна. Харин Монгол Улсын хувьд барьцаа хөрөнгө авах нөхцөлгүй учраас хариуцлага тооцох боломжгүй юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна