Туул голын эргээс 50 метр хүртэлх газрыг онцгой хамгаалалтын бүс хэмээн заасан байдаг. Гэвч Туулын бургасыг "туушиндаж", 20 орчим метрийн зайд барилга байгууламж барьсан "Зүүнбаян рефайнери" компанийн асуудал сүүлийн үед олны анхаарлын төвд байна.Уг компанийн талаар УИХын гишүүн Б.Пүрэвдорж " Хотын дарга С.Амарсайхантай хамааралтай юм билээ. Ядарсан нэгэнд арга хэмжээ авдаг ч задарсан компаниудаа тойрч өнгөрөөд байгаа" хэмээн шүүмжилж байсан. "Зүүнбаян рефайнери" ХХК нь 2008 оны наймдугаар сарын 22-нд нийтдээ дөрвөн га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах зөвшөөрөл авсан ч Туул голын бургасыг хядаж байгаль орчинд үлэмж хохирол учруулсан тул 2014 онд 6 сая 560 мянга, 2016 онд 12 сая төгрөгийн торгууль төлж байжээ. Түүнчлэн, 2017 оны зургадугаар сарын 20-нд БОАЖ-ын сайд асан Д.Оюунхорол А/177 тоот тушаал гаргаж, "Зүүнбаян рефайнери" ХХК-ийн газар ашиглах эрхийг албан ёсоор дуусгавар болгосон байна. Гэвч эрхийг нь дуусгавар болгочихоод байхад үйл ажиллагаагаа явуулж байсан компаний тусгай зөвшөөрлийг дахин цуцлахыг хотын дарга даалгасан. "Зүүнбаян рефайнери" ХХК-ийн газар хотын дарга С.Амарсайханы төрсөн ах С.Уламбаярынх.
Хотын дарга С.Амарсайхан "Зүүнбаян рефайнери" ХХК-ийг удаа дараа надтай хамаагүй гэж мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр "Зүүнбаян рефайнери" ХХК-иас захирал нь гэгдэх Д.Сайнбаяр мэдээлэл хийж дараах зүйлийг ярьлаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна