Л.ХОНГОРЗУЛ: ААВЫГАА 10 МЯНГАН ТӨГРӨГ ӨГСӨНГҮЙ ГЭЖ ГОМДОЖ БАЙСНАА ХЭЗЭЭ Ч МАРТДАГГҮЙ

Н.Мижидмаа
2019/04/12

Дурсамж бүхэн эрхэм. Түүн дундаа бусдад баярласан талархсан дурсамж эзэндээ дандаа сайн сайхныг түгээдэг. Тиймээс ч бид энэ удаа "Та хэнд хамгийн их баярладаг вэ" булан нээж, эхний зочноор зураач Л.Хонгорзулын дурсамжийг хуваалцаж байна. Эмэгтэй хүний гоо сайхан, хүчирхэг ертөнцийг хурц, тод гэгээлгээр тусгадаг зураач Л.Хонгорзул юунд хамгийн их баярладаг вэ?

Миний хувьд мэдээж аав, ээждээ хамгийн их баярладаг. Ер нь хүн гэдэг ээж аавдаа баярлаж мэддэггүй юм шиг. Хожим хойно нь бодоход миний биеэ авч яваа байдал, өнөөдрийн намайг бий болгосон хүмүүс бол миний ээж аав. Сургуулиа төгсөөд дараахан нь нэг ажил хийдэг байсан юм. Тухайн ажлын маань цалин яг л автобус унаандаа таардаг байсан учраас мөнгө олсон ч биш, олоогүй ч биш л байдаг тийм ажил. Тэр үед ажлаасаа гараад гэрийнхээ ойролцоо урлан хийх нэг газар оллоо. Нөгөө газрынхаа хүмүүстэй ярьж тохироод урлангийн өрөө хийх нөгөө газраа суухаар болов. Мэдээж мөнгө олох ажил хийх гэж байгаа учраас нөгөө газрынхаа түрээсийг ч бас давхар төлөх үүрэг миний толгой дээр буулаа. Тэгээд нэг зураг зурах материал авах гээд өөрөө мөнгөгүй хүн чинь ааваасаа тусламж гуйгаад "ааваа та надад 10 мянган төгрөг өгөөч" гэтэл аав өгөөгүй. Тэрэнд нь гомдоод "гуйсан мөнгөө хэрэггүй зүйлд үрэх гээгүй. Юм хийх гэж байхад дэмжсэнгүй" гээд л аавдаа уурлаж байв. Тухайн үед ядаж байхад ямар ч мөнгөгүй, бүр 100 төгрөг ч байхгүй нилээн хэцүү үе байсан юм аа. Манайх таван шараас цаашаа нефть гээд газар байдаг хотын төв рүү алхаад хүмүүстэй уулзаж ажлаа хөөцөлдөж байгаад буцаж алхаад гэртээ харьдаг. Ямартай ч тэгж ажлаа хөөцөлдөөд бүх зүйл маань жигдэрч эхэлсэн. Учир нь ил захидал /post card/ хийж эхэлсэн. Бүгдийг нь зураад /barcode/ наагаад их дэлгүүрт худалдаалдаг байсан. Анх тэгж өгч байхдаа хичнээн ч төгрөг болохыг нь мэдэхгүй 200, 300-гаар нь хэвлээд өгдөг байв. Дараа нь их дэлгүүрт тооцоогоо хийхэд 300 мянган төгрөг өгч, бөөн баяр болж байлаа. 2004 онд гэхээр тухайн үеийн 300 мянган төгрөг их мөнгө байсан. Энэ бүхнийг дараа нь дүгнээд бодохоор аав маань намайг ажил, амьдралд сургаж илүү хүчтэй, зүтгэлтэй аливаа зүйлд тууштай, шантрахгүй байхыг сургасан. Аав маань таван жилийн өмнө бурхан болсон. Энэ дурсамжийг би хэзээ ч мартдаггүй. Заримдаа хэцүү үед энэ бүхнийг боддог. Тийм учраас аавдаа үргэлж баярладаг, үүнээс илүү үнэ цэнэтэй зүйл гэж бидэнд байхгүй. Энэ бүх ачийг нь хариулахын тулд чаддаг зүйлээрээ сайн явж амьдралдаа үргэлж аавынхаа ачийг дурсан санаж явна.

Миний ээж эх барих эмэгтэйчүүдийн бага эмч, эмнэлгийн байгууллагад олон жил ажиллаж 500 гаруй хүүхдийг эх барьж авсан мундаг эмэгтэй бий. Ээжийн маань хөдөлмөрч зан чанар надад хамгийн их нөлөөлдөг. Энэ зүйл нь надад үлгэр дуурайлал болсон. Өөр маш олон зүйл байгаа тэр бүхнийг дурьдаад дурсаад байвал барахгүй байх.

Миний үеийн надтай нэг мэргэжлийн зураач найз маань байдаг. Бид хоёр сургуулиа төгссөнийхөө дараа хамтарч үзэсгэлэн гаргах гэж байгаад би болихоор шийдээд найз маань бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байлаа. Хүнд "өөрийн" цаг үе гэж байдаг. Тэр үед миний үе биш байсан байх. Одоо бол тэгэж бодогддог. Найз маань маш амжилттай бие даасан үзэсгэлэнгээ гаргасан. Одоо ч сайн явж байгаа мундаг зураач эмэгтэй бий. Анх 2010 онд зургаа зурахаар шийдээд үзэсгэлэнгээ гаргана гээд найзтайгаа уулзахад "Хонгороо чамд бүх зүйл байгаа, би чамайг бүх зүйлээр дэмжиж туслаад сэтгэл санаагаар дэмжиж байгаа шүү" гэж хэлж надад үнэхээр өөртөө итгэх хүчийг өгч байсан. Найзтайгаа уулзахдаа тэр зүйлийг ярьдаггүй ч гэсэн тэр хэлж байсан зүйл нь өнөөг хүртэл надад бодогддог. Найздаа баярлаж байгаагаа хэлж байгаагүй. Байнга уулздаггүй ч хааяа чатлахаар маш их урам зориг өгдөг найздаа "Баярлалаа" гэж хэлмээр байна. Үзэсгэлэнг нь үзэж бүтээлийг нь харах бүртээ тэр найзаараа бахархдаг. Үнэхээр чадалтай сайхан бүтээлүүдтэй гоё уншууртай, үзүүштэй бидний түүчээ болсон мундаг зураач эмэгтэй байдаг.

Зураач Л.Хонгорзул нь Хамгийн анхны бие даасан үзэсгэлэнгээ 2012 онд "Нандин" нэртэйгээр гаргасан бөгөөд 18 бүтээлээс бүрджээ. Мөн 2018 онд БНСУ-ын Дэжон хотод "Мэдэрхүй" нэртэй үзэсгэлэнгээ гаргажээ.Түүний бүтээлүүдээс zarig.mn сайт түүвэрлэн хүргэж байна.


"ДОМОГ" 2016 он


"САЙН ЧИМЭЭ" 2015 он


"ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛ, СЭТГЭЛИЙН ГЭРЭЛ" 2011 он

"ЗАГАС" 2012

"МЭДЭРХҮЙ" 2019 он



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэрэмжлүүлэг: Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай 1 цагийн өмнө
Орон сууц, оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ 4 цагийн өмнө
Өнөөдөр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ 4 цагийн өмнө
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр Польш улсын “Акпил” компанитай хамтран ажиллана 19 цагийн өмнө
Иргэд хямд үнэтэй гурил идэх боломжтой боллоо 21 цагийн өмнө
“Mongolia fashion week 2024” хувцас загварын салбарын нэгдсэн арга хэмжээ болно 21 цагийн өмнө
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа 22 цагийн өмнө
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ 23 цагийн өмнө
“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө 23 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна 23 цагийн өмнө
Хотын гол гудамж замуудыг шинэчилж, дугуйн замыг өргөтгөнө Өчигдөр
​ТМоторс auto showroom нь автомашины салбар дахь хамгийн ТОМ урамшуулалтай өдөрлөг хийнэ Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: МАК компани одоо хангалттай, аятайхан байгаарай Өчигдөр
"Гранд Монгол" нэгдэлд “Ардчилсан хүчний холбоо” нэгдлээ Өчигдөр
Ж.Энхцэцэг: Эмч, сувилагч нар эм оруулж ирдэггүй, С.Энхболд дэд сайд эмнэлгүүдэд эм шахдаг Өчигдөр
Гурван хүүхэдтэй хэлний бэрхшээлтэй ээжид туслах хандивын аянд нэгдээрэй Өчигдөр
"Чингис хаан нисэх буудал “4 од” зэрэглэлийн үнэлгээ авчээ Өчигдөр
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна Өчигдөр
"Малжуулах хөтөлбөрөөр нэг малчинд 8 сая хүртэл төгрөг болгож нэмэгдүүлнэ" Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь Өчигдөр