13 ДАВХРААС УНАЖ АМИА АЛДСАН БҮСГҮЙН НАЙЗ ЗАЛУУ НЬ ОБ КАПИТАЛЫН ЗАХИРЛЫН ХҮҮ БАЙЖЭЭ


Энэ сарын 9-10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн нэгэн орон сууцны 13 давхраас хүн унаж, амь насаа алдсан хэрэг гарсан. Уг хэрэгтэй холбогдуулан талийгаачийг хамтран амьдрагч нь хардалтын улмаас түлхсэн байж болзошгүй гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэн. Тэгвэл талийгаач эмэгтэйн хамтран амьдрагч нь 25 настай Б гэгч байсан бөгөөд тэрбээр "ОБ капитал" ХХК-ийн захирлын хүү байсан гэх мэдээлэл байна.

Талийгаач 22 настай байсан бөгөөд тухайн өдөр хамтран амьдрагч нь түүнийг хардаж, ширүүн авирласан талаар хөршүүд нь мэдээлсэн байдаг.

Тэгвэл энэ хэргийн талаар талийгаачийн найз өөрийн цахим хуудаснаа "Цагдаагийн байгууллагаас постоо устга. Хэрэг илрүүлэлтэд хүндрэл учруулж байна гэсэн тул би өөрийн постоо устгасан юм. Гэтэл энэ энэ сарын 11-нд хэрэгтэн болох О.Боргилыг батлан даалтаар сулласан байна. Мөн О.Боргилын ар гэр найз нөхөд нь миний найзыг өөрөө амиа хорлох гэж байсан цаашлаад өөрөө амиа хорлосон гэж олон нийтийн сүлжээгээр ташаа ойлголт төрүүлж байна" хэмээн нийтэлжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Орон сууц, оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ 2 цагийн өмнө
Өнөөдөр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ 2 цагийн өмнө
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр Польш улсын “Акпил” компанитай хамтран ажиллана 17 цагийн өмнө
Иргэд хямд үнэтэй гурил идэх боломжтой боллоо 19 цагийн өмнө
“Mongolia fashion week 2024” хувцас загварын салбарын нэгдсэн арга хэмжээ болно 19 цагийн өмнө
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа 20 цагийн өмнө
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ 21 цагийн өмнө
“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө 21 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна 21 цагийн өмнө
Хотын гол гудамж замуудыг шинэчилж, дугуйн замыг өргөтгөнө 21 цагийн өмнө
​ТМоторс auto showroom нь автомашины салбар дахь хамгийн ТОМ урамшуулалтай өдөрлөг хийнэ 22 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: МАК компани одоо хангалттай, аятайхан байгаарай 22 цагийн өмнө
"Гранд Монгол" нэгдэлд “Ардчилсан хүчний холбоо” нэгдлээ 22 цагийн өмнө
Ж.Энхцэцэг: Эмч, сувилагч нар эм оруулж ирдэггүй, С.Энхболд дэд сайд эмнэлгүүдэд эм шахдаг 23 цагийн өмнө
Гурван хүүхэдтэй хэлний бэрхшээлтэй ээжид туслах хандивын аянд нэгдээрэй Өчигдөр
"Чингис хаан нисэх буудал “4 од” зэрэглэлийн үнэлгээ авчээ Өчигдөр
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна Өчигдөр
"Малжуулах хөтөлбөрөөр нэг малчинд 8 сая хүртэл төгрөг болгож нэмэгдүүлнэ" Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь Өчигдөр
Ж.Энхжаргаланг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томиллоо Өчигдөр