МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ-'НОГООН ПАСПОРТ' АЯН


Хүн төрөлхтний ирээдүй хойч үе болох хүүхдүүд маань томчуудаас эх дэлхийгээ бүтэн хүлээж авах шаардлага тавих болсон. 16 настай Швед охин дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах шаардлага тавьж, хичээл хаялт зарлахыг харсан үе тэнгийнхэн нь ч мөн түүнтэй нэгдээд байгаа.

Тэгвэл Монголын сурагчид ч эх дэлхийнхээ ирээдүйд санаа тавьж, байгальд ээлтэй амьдрах дадалд суралцаж, эргэн тойрхныхоо томчуудыг соён гэгээрүүлж байгаатай өчигдөр нүүр туллаа. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын санаачилсан "Ногоон паспорт" аяны идэвхитэн сурагч, багш нартай нэг өдрийг өнгөрүүлэх завшаан тохиосон юм. Ерөнхий боловсролын сургуулиудын эко клубын сурагчдаар дамжуулан томчуудад байгаль орчны боловсрол олгох энэхүү аян сурагчдын дунд хэдийнэ нэр хүнд олжээ. "Ногоон паспорт" аян хэрэгжээд 1 жил болоход сурагчид хогоо ангилж хаядаг болсон, эргэн тойронд нь хог харагдвал хэн нэгнийг цэвэрлэхийг хүлээдэг байснаа больж, өөрсдөөсөө эхэлдэг болсон. Ус, цахилгаанаа хэмнэж, эко аялахаас эхлээд байгальд ээлтэй зөв дадал зуршилд суралцаж байгаа тухай туршлагаасаа бие биендээ хуваалцаж байсан юм.

Олон улсын хүүхдийн Найрамдал төвд дээрх аянд идэвхитэй хамрагдаж, зохиосон уралдаан тэмцээнд нь амжилт үүүлсэн 300 гаруй сурагч, багш 7 хоног амарч, туршлагаасаа хуваалцахаар 21 аймаг, Улаанбаатар хотоос нэг дор цуглаад байгаа аж. Нээлтийн үйл ажиллагаа өчигдөр болж, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат яамныхаа удирдлагуудын хамт оролцсон нь эрхгүй анхаарал татсан юм. Аяныг санаачлагч Н.Цэрэнбат сайд "Хүүхдүүд та бүхний байгальд ээлтэй дадал зуршлын ачаар 2030 оноос эхлэн Монгол Улсад жил бүр 44 сая литр куб ус, 324 сая квт эрчим хүч хэмнэж, 1.4 сая ширхэг мод тарьж, 42 мянган тонн хүлэмжийн хий бууруулж, байгаль орчны чиглэлд үргүй зарах байсан 12 тэрбум төгрөг хэмнэх тооцоог гаргасан. Бидний эхлүүлсэн "Ногоон паспорт" аяныг дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлж, Монгол Улсын ногоон бодлогыг тодорхойлдог ах, эгч нар нь энэ танхимд сууж байна. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр манай аяныг анхнаас нь дэмжиж оролцохдоо Монголын хүүхдүүд дэлхийд жишиг болно гэж итгэж байгаагаа ч илэрхийлсэн. Тиймээс бидний эхлүүлсэн аян, та бүхэн Монголын ирээдүйн нэг хэсэг байх болно гэдэгт итгэлтэй байна" хэмээж байсан.

"Ногоон паспорт" аяны хүрээнд Монгол Улсын 778 Ерөнхий боловсролын сургуулийн 168 мянган сурагчид байгаль орчны боловсрол олгох "Ногоон паспорт" хөтлүүлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд одоогийн байдлаар 543 сургуулийн 50 мянган ахлах ангийн сурагч "Ногоон паспорт" хөтөлдөг болсныг аяныг хэрэгжүүлэгч Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн захирал Г.Номин хэлж байлаа.

Сурагчид "Ногоон паспорт"-оо жилий хугацаанд хөтлөх бөгөөд өөрсдийн зургийг нааж, нэрээ бичин хог хаягдал ангилах, ус, эрчим хүч хэмнэх, мод тарих, эко аялах, уур амьсгалын өөрчлөлтөөс сэргийлэх, хариуцлагатай иргэн болох зэрэг байгаль орчны боловсролд суралцаж буй тухайгаа тэмдэглэж, хоорондоо өрсөлддөг юм байна.

Томчуудад үлгэр дуурайл болж буй "Ногоон паспорт" эмэзшигч өрх бүрт өсвөрийн байгаль хамгаалагч болж чадсан. Цаашид нийгэмдээ үлгэр дуурайлал болох хүсэлтэй байгаагаа ч энэ үеэр дуулгаж байсан. Тэд өнгөрсөн хугацаанд хог хаягдлаа ил задгай хаяхгүй байх, гялгар уутнаас татгалзаж, даавуун тор хэрэглэдэг байх уриалга гаргаж, богино хэмжээний видеонууд хийж, нийгмийн сүлжээнд түгээсэн байна. Мөн эх дэлхийгээ хайрлах, хамгаалахыг анхааруулсан гар зураг зурж, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд үзэсгэлэн хүртэл гаргаад амжсан гэнэ.

Монголчууд бол байгаль, дэлхийгээ эхтэйгээ зүйрлэж, хайрлаж, хамгаалдаг уламжлалтай ард түмэн байсан. Харамсалтай нь орчин үеийн хөгжлийг дагаад энэхүү уламжлал үгүй болж, мухар сүсгээр солигдож байна. Томчуудын энэ бүх буруу үйлдлийг хүүхдүүдээр дамжуулан өөрчлөх, байгаль дэлхийдээ хандах хандлагыг өөрчлөхийн тулд энэхүү аяныг санаачилж, үр дүнгээ хүртэж эхлээ байгаад талархууштай. "Ногоон паспорт" аяныг дүгнэж, жил бүр 5 шилдэг сурагчийг байгаль орчны чиглэлээрх олон улсын хуралд оролцуулах саналыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат олон улсын байгууллагуудад тавьж, дэмжүүлсэн нь ч сайшаалтай. Энэ жилийн хувьд шилдэг сурагчдыг Хонгконгийн Диснейлэндэд амрааж, шилдэг багш нарыг Чэжү арлаар аялуулахаар болсон байна. Аяны нэг онцлог нь олон улсын байгууллагуудад төсөл бичиж санхүүжилт татдаг учир байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагууд талархан хүлээж авч байгаа аж. Ирээдүй болсон хүүхдүүд "Ногоон паспорт" аянаар дамжуулан эх дэлхийгээ хамгаалах үйлсэд нэгджээ.

Тус аяныг хэрэгжүүлэгч Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвөөс Ерөнхий боловсролын сургууль бүрт эко танхим тохижуулж, ногоон паспорт эзэмшигч сурагчидтай хамтран 21 аймагт ногоон төгөл байгуулах ажлыг эхлүүлсэн аж. Мөн Ерөнхий боловсролын сургуулийн бүх сурагчдыг аянд хамруулах үүднээс "Ногоон паспорт" аппликейшн бүтээж, сурагчдыг дүгнэх үйл ажиллагааг цахимаар хийх боломжийг бүрдүүлэх юм байна. Монголын ирээдүй болсон хүүхдүүдээр дамжуулан өрх бүрт өсвөрийн байгаль хамгаалагч бэлтгэх замаар нийгмийн хандлагыг өөрчлөх аян өрнүүлээд буй БОАЖЯ-ны хамт олонд баяр хүргэж, цаашдынх нь ажилд амжилт хүсэе.



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Тогтвортой хөгжлийн зорилго ба хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт сургалт ажилттай зохион байгуулагдлаа 6 цагийн өмнө
Б.Энхбаяр: Гэрээний дагуу сонгуулиар МАХН-д 30 хувийн квот олгоно уу гэсэн саналаа тавьсан 6 цагийн өмнө
Ч.Ундрам: Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн төв "Алтан гурвалжин" байх болно 8 цагийн өмнө
Э.Батшугар:Баялагийн сангаар дамжуулж өндөр өсөлттэй эдийн засгийн статистик тоог өрхийн хаалгаар оруулах боломжтой 8 цагийн өмнө
Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа 8 цагийн өмнө
Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулиар олгогдсон бүх эрх зөрчигдөж байна 8 цагийн өмнө
Гадаадын иргэд зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх зөрчил эрс нэмэгдэж байна 9 цагийн өмнө
Б.Бат-Эрдэнэ: Жуулчдын тоог нэмэгдүүлэхийн тулд зочид буудлуудын орны тоог нэмэгдүүлэх шаардлагатай 9 цагийн өмнө
Н.Энхбаяр: Намайг баривчлах даалгаврыг Ц.Нямдорж өгч байсан гэж сүүлд Ц.Элбэгдорж хэлсэн 10 цагийн өмнө
Г.Ариунбуян: Намайг хариуцлага хүлээ гэвэл хүлээхэд бэлэн 10 цагийн өмнө
“Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн орон нутгийн форум-2024” Булган аймагт 10 цагийн өмнө
Наадмын нээлт, хаалтыг Ц.Батнайрамдал найруулна 11 цагийн өмнө
Их сургуулиудыг орон нутгийн нээлттэй боловсролын төв болгох эхлэл тавигдлаа 11 цагийн өмнө
Парис-2024 олимп эхлэхэд 100 хоног үлдээд байна 11 цагийн өмнө
“Би 28-хан насандаа сав, үрийн хоолойгоо авхуулчихлаа, маш их гомдолтой байна” 11 цагийн өмнө
Х.Ганхуяг: Аялал жуулчлалын хуулийг шинэчлэн батлуулснаар 4,5-5 их наяд төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлсэн 12 цагийн өмнө
О.Батнайрамдал: Удахгүй шийдвэр гаргах түвшинд ажиллах үеийнхнийг тэс өөрөөр төсөөлдөг 13 цагийн өмнө
ЦЕГ: Осол гаргасан эмэгтэй жолооч эрүүл байсан, нэг хүүхэд газар дээрээ амиа алдсан 13 цагийн өмнө
Явган хүний замыг чөлөөлж байна 14 цагийн өмнө
Нийтийн тээврийн салбарт Азийн хөгжлийн банктай хамтран ажиллана 14 цагийн өмнө