Төв цэвэрлэх байгууламжид осол гарч, 4 хүн харамсалтайгаар амиа алдсан. Тухайн ослын улмаас мөн 8 хүн хордлогод орж, эмчилгээ хийлгэж байгааг албаныхан мэдээллээ. Ослын газарт үүссэн хуримтлагдсан лагийг соруулж зайлуулах ажлыг өнгөрсөн шөнийн турш хийсэн бөгөөд 50-60 см зузаантай лаг хуримтлагдаад байгаа юм байна. Лаг маш өтгөн тул шингэлж зайлуулах ажлыг хийж байгаа аж.
Харамсалтайгаар амиа алдсан 4 ажилтан 30-35 насныхан бөгөөд тэдний ар гэрийхний гашуудлыг тайлах, дэмжлэг үзүүлэх чиглэлд Засгийн газар анхаарч ажиллаж байгаа юм байна.
Эмнэлэгт эмчлэгдэж байгаа хүмүүсийн тухайд нэг нь гэрээт ажилтан байсан бөгөөд тухайн үед хурц хордлогод орсон. Тиймээс хордлого тайлах болон сэтгэлзүйн эмчилгээ хийж байгаа юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна