Хүүхдийн ордонд чуулганд оролцохоор энэ сарын 11-ний өдөр гэрээсээ гарсан 17 настай охин алга болсон гэсэн мэдээллийг эх сурвалжууд мэдээллэжээ.
Охины ар гэрийнхэн охиноо хайгаад найм хоносон байна. Тодруулбал энэ сарын 11-ний өглөө Хүүхдийн ордонд чуулганд урилгаар оролцоно гээд гэрээсээ гараад холбоо тасарчээ.Найм хоногийн турш сураггүй байсан охины ээжтэй утсаар холбогдоход "охин маань эсэн мэнд олдсон" гэсэн мэдээллийг өглөө. Бид охин ямар шалтгаанаар сураггүй болсон талаар эргэн мэдээллэх болно.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна