Түймрийн голомтод зургаа авч шинэхэн албан тушаалаа зарласан Нийслэлийн засаг даргын орлогч Д.Мөнхжаргал нь 2016 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдож, НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооны даргаар ажиллаж эхэлжээ. Мөн "Жаргалан" үндэсний цогцолбор сургуулийн Ерөнхий захирлаар 10 жил буюу 2006-2016 онд ажиллажээ. НИТХ-ын Төлөөлөгчийн хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ дурдсанаар түүний гэр бүл дээрх сургууль болон Мастер пресс ХХК болон АХОБ ХХК-ийг эзэмшдэг. АХОБ ХХК нь хүүхдийн "Сансар" зусланг ажиллуулдаг гэдгийг ХОМ-тээ мэдүүлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна