Энэ сарын 17-ны өдөр эхнэрээ хөнөөсөн хэрэг гарчээ. Чингэлтэй дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух хаягтай 34 настай О нь эхнэртэйгээ маргалдаж улмаар нуруун тус газарт нь хутгалсан аж. Сэжигтэн О нь эхнэрээ нэг удаа хутгалсаны дараа хэргийн газрыг орхин зугтаасан байна.
Цагдаагийн алба хаагчдыг мэдээллийн дагуу хэргийн газарт ирэхэд талийгаач 36 настай Э нь нас барсан байжээ.
Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай эрэн сурвалжилж Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс илрүүлэн дайчлан баривчилжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна