Олимпийн наадмын анхны мөнгө, ДАШТ-ий анхны хүрэл медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбат агсны нэрэмжит 2019 оны чөлөөт бөхийн өсвөр үеийн УАШТ Чингис хотод зохион байгуулагдаж байна.
Тус тэмцээн нь орон нутагт анх удаагаа болж буйгаараа онцлогтой.
Тэмцээнд 18 аймаг 7 дүүргийн 39 багийн өсвөрийн 450 тамирчид охидын 10, хөвгүүдийн 10 жинд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа бол олон улсын 15 шүүгч, улсын 7 шүүгч ажиллаж байна.
Тэмцээнийг аймгийн Засаг даргаН.Ганбямба нээж, спортын салбарт үнэтэй хувь нэмрээ оруулсан дасгалжуулагч, тамирчин, спортын зүтгэлтнүүдээ шагнаж урамшууллаа.
2018 онд Хэнтий аймагт УАШ 10 тэмцээнийг амжилттай зохион явуулсан бол энэ онд мөн 10 тэмцээнийг орон нутагтаа зохион байгуулна. Тиймээс аймгийн удирдлагыг спортын салбарыг дэмжин ажилладгийг үнэлж аймгийн Засаг дарга Н.Ганбямбыг Монголын чөлөөт бөхийн холбооны дээд шагнал "Ялалт" одонгоор шагналаа.Тэмцээн 4 сарын 21-нийг хүртэл үргэлжилнэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна