БЗД-ийн "Нийтлэг үйлчилгээний газар-3"-ийн инженер Ө.Энхсайхан: Бидний хувьд хог ачих хугацаат хуваариас хоцорч хогоо ачсан тохиолдол ховор. Манай ажлын гол садаа бол улстөр. Бидэнд нам ямар ч хамаагүй. Хийх ёстой ажлаа хийгээд явж байхад намын хамааралтай зарим айлууд ажлыг маань их харлуулдаг. Энэ л ажлын маань бэрхшээл болдог доо. Өөр бас нэг асуудал нь бүх автомашинуудын маань ашиглалтын хугацаа дууссан тул эвдрэл их. нэг машин эвдрэхэд л бусдынх нь ачаалал нэмэгдэж, хуваарь тасрахад хүрдэг. Гэхдээ бид монголчлохыгоо сонголчлоод засч янзлаад, хуваарь ёсоор ажлаа хийж байна. Үүнийг иргэд маань ойлгож, хогоо хашаанаасаа гаргаж хаяхгүй, хогшны машиныг очих үед нь ачуулчихаад байвал ямар ч асуудал үүсэхгүй гэдгийг л хэлмээр байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна