Б.ЭРДЭНЭБАТ: ДҮҮГИЙН МИНЬ ЗУРГИЙГ БИТГИЙ ТАВИАРАЙ


Дорноговь аймгийн Зүүнбаян дахь зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан Б.Алтантулга нь харамсалтайгаар амиа алдсан. Түүний шүүх шинжилгээний хариу зүрх нь ачаалал даагаагүйн улмаас амьсгал хураасан гэж гарсан. Тодруулбал талийгаач залууг жижүүрт гаргаж 24 цагийн турш нойргүй хонуулж, бие нь сульдаж ядарсан үед нь зодож дэгэлжээ. Шүүх шинжилгээний хариу гадны нөлөөтэй гэж гарсан. Харин ЗХЖШ үүнд ямар ч тайлбар өгөхгүй дүлий, сохороор өнөөг хүрчээ. Талийгаач залуугийн ах Б.Эрдэнэбаттай бид утсаар холбогдож дараах мэдээллийг авлаа.

Цэргийн баяраар Батлан хамгаалах яамны гадна эмээ, дүү хоёртой нь мөн та гурав суулт хийсэн. Ямар хариу өгсөн бэ?

-Биднийг Батлан Хамгаалах Яамны нэг газрынх нь дарга хүлээн авч уулзаад суултаа зогсоо. Бид бичгээр хариу өгнө гэж хэлээд биднийг буцаасан. Дүү бид хоёр настай эмээгээ ядраагаад дааруулчих вий гээд санаа зовоод буцсан.

Тэгээд Бичгээр хариу өгсөн үү?

-Албан тушаалыг нь хэлж мэдэхгүй юм. Гэхдээ БХЯ-ны н.Эрдэнэ-Очир гэдэг хүнээс бид дахиж ийм алдаа гаргахгүй байх нөхцөл бололцоог бүрдүүлж ажиллана гэсэн утгатай зүйл бичсэн байсан. Аврах боломж зөндөө байсан ч авраагүйд л харуусч сууна.

Өнгөрсөн хугацаанд Батлан Хамгаалахын сайд та бүхэнд ямар нэгэн байдлаар эмгэнэл илэрхийлсэн үү?

Малчдын уулзалтад явж байгаа гээд л телевизээр гарах юм билээ. Гэхдээ бид дүүгээ өөд болсон цагаас эхлээд л харсан. Ганц ч удаа бидэнд зурвас илгээж эсвэл ирж эмгэнэл илэрхийлээгүй. Телевизээр эмгэнэл илэрхийлсэн гэсэн мэдээлэл байсан гэхдээ би олж үзэх гээд хайгаад олоогүй. Энх тайван цагт хайран сайхан дүүгээ цэрэгт явуулж тамлуулж алдчихаад сайдыг нь зурагтаар эмгэнэл илэрхийлэхийг хүлээгээд суухыг хүсэхгүй байна. Өчигдөрхөн дүүгийн маань төрсөн өдөр болсон. Мод тарихаас өөр хийж өгөх буян бидэнд даанч үлдсэнгүй дээ. Ээж маань зурагтаар дүүгийн минь талаар ярихаар хямраад байх юм. Миний дүү амиа алдаад өнгөрөхдөө гол нь биш ээ. Эргүүлээд босгоод ирж чадахгүйгээс хойш дахиж ийм явдал давтагдахгүй байгаасай л гэж бодох юм.

Талийгаачийг зодож дэгэлсэн гэгдэх хүмүүс шалгагдаж байгаа юу? Шүүх хурал нь хэзээ вэ?

-н.Мандалхангай, н.Энхбаяр нар сул чөлөөтэй явж байгаа. Дорноговь аймагт байцаагдаж байгаа гэж дуулсан. Шүүх хурлынх нь тов гараагүй байгаа. Эрүүл саруул дүүг маань зодож тамалсан хүмүүс зохих шийтгэлээ авах байх гэж найдаж л сууна.

Дорноговь аймагт хийсэн шинжилгээний дүн Улаанбаатар хотод хийсэн шинжилгээний дүнгүүд хоорондоо зөрсөн юм уу?

-Дорноговь аймагт дүүг маань гадны нөлөөгүй гэж гаргасан. Яагаад тэгэж гаргасан гэдгийг гайхаад байгаа. Үнэхээр дарамт шахалттай л байж дээ. Харин Улаанбаатарт хийсэн задлан шинжилгээний хариу гадны нөлөөтэй зүрх нь ачаалал даагаагүй гэж гарсан. Ар гэрийхэн нь хэцүү л байна. Ээж нь зургийг нь хараад хямраад л. Дахиж дүүгийнхээ ясыг өндөлзүүлмээргүй байна. Дүүгийн маань зургийг битгий тавиарай. Зовж тарчилсан дүү минь ядаж амгалан тайван нойрсог.

Цаг гаргаж мэдээлэл өгсөнд баярлалаа. Шүүх мэргэн байж дүүгийнх нь хэрэг үнэн зөвөөр шийдэгдэнэ гэдэгт найдаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Талын Монгол” өдөрлөгөөр үхрийн махыг 13500, хонины махыг 11500 төгрөгөөр худалдаална 12 минутын өмнө
АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь Боинг 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа 29 минутын өмнө
Г.Амартүвшин: Шударга бус явдалтай эцсээ хүртэл тэмцэнэ 43 минутын өмнө
Хугацаа дууссан, шошгын зөрчилтэй бэлэн гоймон худалдаалж байжээ 1 цагийн өмнө
Д.Сосорбарам: Шүүхийн шийдвэргүйгээр хувийн өмчийг дээрэмддэг коммунист улс болсон байна 2 цагийн өмнө
Л.Гантөмөр: МАН одоо боль... 2 цагийн өмнө
Да.Ганболд: C.Зориг агсны амиа алдсан хэргийг сонгууль бүрээр ярьдаг нь жам боллоо 2 цагийн өмнө
Mонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев бараалхав 2 цагийн өмнө
ХЭҮК: ББСБ-аар авсан автомашинд эзэнд нь мэдэгдэлгүй GPS суулгаж байгаа нь эрүүгийн ялтай үйлдэл 3 цагийн өмнө
З.Нарантуяа: Үг хэлэх эрх чөлөө хумигдсан нь ардчиллын ухралтад шууд нөлөөлсөн 3 цагийн өмнө
Сонгууль 2024: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлж буй горилогчид 5 цагийн өмнө
Стэнфордын Их сургуулийн профессор, доктор Жи Вук Шин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 5 цагийн өмнө
Түрээсийн орон сууцны оршин суугчийг сонгон шалгаруулах журмын санал боловсруулжээ 6 цагийн өмнө
Л.Алтан-Үйлст хүү 3 настайгаасаа эхлэн уран зураг зурж, 80 гаруй уран бүтээлийг гаргажээ 6 цагийн өмнө
Б.Гансүлд: 70 сая төгрөгийн бараа маань замдаа шатсан ч шантралгүй зүтгэж "Сүлдээгийн дэлгүүр"-ээ нээсэн 6 цагийн өмнө
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд 7 цагийн өмнө
Бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө хянуулахаар илгээжээ 7 цагийн өмнө
Алба хаагчдын хувцас хэрэглэл, техникт 25 тэрбум төгрөг зарцуулна 7 цагийн өмнө
Үйл явдал: Гурилын үнийн талаар мэдээлнэ 7 цагийн өмнө
Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийг түр хугацаагаар хаалаа 7 цагийн өмнө