ШИЛИЙН БОГДОД ГАРСАН ТҮЙМРИЙГ УНТРААЖ, ГАЛ АЛДСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ БАРИВЧИЛЖЭЭ


Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт орших Шилийн Богд ууланд гарсан түймрийг унтрааж, гал алдсан этгээдүүдийг баривчилжээ. Өчигдөр 17 цаг 20 минутын орчим гал гарч аймгийн онцгой байдлын газрын 12 алба хаагч, Хилийн цэргийн 0184 пүгээр ангийн 5 алба хаагч орон нутгийн 6 иргэн нийт 23 хүн, 3 техник хэрэгсэлтэй ажиллаж 20:00 цагийн орчимд цурманд оруулж, 23:10 минутад бүрэн унтраажээ. Шилийн Богд ууланд тарьж байсан 10 мянга гаруй мод шатсан байна.

Гал гарахаас өмнөхөн суудлын цагаан өнгийн авто машинтай хоёр эрэгтэй, нэг эмэгтэй уул руу гарчээ. Тэд гал алдсаны дараа түймрийн голомтоос зугтсан боловч замдаа авто машиных нь дугуй хагарч, цагдаагийн алба хаагчдад баригдсан байна.

Сүүлийн өдрүүдэд ой хээрийн түймэр ихсэх хандлагатай байгааг Онцгой байдлын Ерөнхий газраас анхааруулж байна. Өчигдрийн байдлаар Сүхбаатар аймгийн Дарьганга сумын дээрх түймрээс гадна Эрдэнэцагаан, Булган аймгийн Хутаг-Өндөр, Бугат, Сэлэнгэ аймгийн Түшиг суманд гарсан ой хээрийн түймрийг цурманд оруулжээ.

Одоо Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг унтраахаар онцгой байдал, хилийн цэргийн алба хаагчид орон нутгийн иргэд ажиллаж байгааг ОБЕГ-аас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрдмийн ундраа 77-р сургуулийн төгсөх ангийн сурагчид хорт хавдартай хүүхдүүдийн тасгийг тохижуулжээ 3 минутын өмнө
Х.Нямбаатар: Өчигдөр шатсан автобус 10 сард хугацаа нь дуусах байсан, трамбайг нэвтрүүлэхээр судалж байна 38 минутын өмнө
Х.Нямбаатар: Цагаан хад орчмыг тосгон болгоно 1 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 1 цагийн өмнө
Баянхөндий төслийн хүрээнд Баянхонгорын 120 залуус нарийн мэргэжил эзэмшиж, ажлын байраар хангагджээ 1 цагийн өмнө
Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа эргэн ирлээ 2 цагийн өмнө
Э.Төмөрбаатар: Ази-европыг холбох эдийн засгийн коридор нь зүүн бүс 2 цагийн өмнө
Б.Баттөмөр: Ард түмэн жинхэнэ баялгийнхаа эзэн болох хууль эрх зүй нь бүрдлээ 2 цагийн өмнө
Х.Ганхуяг: УИХ-ын гишүүдийн хэн нь лоббид орсныг Банкны хуулиас хараарай, Монгол банкны Ерөнхийлөгч ажлаа хийж чадахгүй байна 2 цагийн өмнө
С.Амарсайхан: Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг ашиглах боломжгүй гэх дүгнэлт гарсан 2 цагийн өмнө
С.Амарсайхан: ОБГ-ын аврагчдын гал унтраахад хэрэглэдэг дрон, робот зэргийг шинэчлэхэд 25 тэрбум төгрөг зарцуулна 3 цагийн өмнө
Л.Батжав: Гэмт хэргийн хохирогчид бодит хохирлоо гаргуулахаас гадна сэтгэцэд учирсан хор хохирлын зэрэг тогтоолгож, шүүхээр нэхэмжлэх эрхтэй 3 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Ачит-Ихт ХХК-ийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэр эзэмших чиглэлийг өглөө 3 цагийн өмнө
Оросын шингэн хүнсний салбарт тэргүүлэгч, супер-премиум ангиллын “Онегин” брэнд Монголд албан ёсны эрхтэйгээр нээлтээ хийлээ 4 цагийн өмнө
Л.Баттогтох: Ялтан Г.Гантулга баригдах хүртлээ түүний гар утас нь ямар ч сүлжээгүй мөн цэнэггүй байсан 5 цагийн өмнө
О.Номинчимэг: "Буян"-гийн Б.Жаргалсайхан Хангай зочид буудал гэдэг энэ балгасаа өөрчилж, үзэмжийг нь сайжруул 5 цагийн өмнө
Л.Баттогтох: Онц хэрцгийгээр амиа алдсан охины ар гэрт сэтгэл санааны төлбөр 182 сая 500 мянган төгрөгийг ЗГ-ын тусгай сангаас гаргуулах хэрэгтэй 6 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 6 цагийн өмнө
Айлын байшинд орсон 5 тонн орчим усыг соруулжээ 6 цагийн өмнө
Улсын аварга Н.Батсуурь бүх оддын барилдааны зохион байгуулагчдыг шагналаа өгөхийг шаардлаа 6 цагийн өмнө