Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас найман настай Д.Сэржмядаг охин сураггүй алга болоод 17 сарын хугацаа өнгөрч байна. Охиноос ямар нэг сураг гараагүй өнөөдрийг хүрсэн юм. Тэгвэл Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын есөн настай охин Б.Ундармаа энэ сарын 14-ний өдөр гэрийнхээ хажуугийн тоглоомын талбай дээрээс алга болоод 9 хоног өнгөрч байна.
Охиныг алга болдог өдөр сумын төвд тоглолт болох, сургуулийн амралт дуусч хичээл орох гээд хөл хөдөлгөөн ихтэй байжээ. Охиныг хамгийн сүүлд 18:00 цагийн орчимд гэрийнхээ хойд талын тоглоомын талбайд тоглож байхыг ээж нь харсан байна. Харин аав нь өдөржин гадуур ажилтай байгаад, 18.00 цагийн үед гэртээ ирээд охиноо дуудахаар очиход талбай дээр байгаагүй учир айлуудаас сураглаж, охиноо хайж эхэлжээ. Ингээд сумын цагдаагийн хэлтэст хандсанаар эрлийн ажлыг өргөн хүрээтэйгээр явуулж эхэлсэн ч одоогоор ямар нэг тодорхой сэжүүр гараагүй хэвээр байгаа юм байна. Охины аав, ээж групп-т байдаг, хоёр хүүхэдтэй айл байжээ.
Охиныг алга болсноос 3 хоногийн дараа УБ-аас эрүүгийн цагдаагийн мөрдөгч нар очиж, өнөөдрийг хүртэл эрлийн ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна