УСАН ПАРК БҮХИЙ АЗИЙН ХАМГИЙН ТОМ ЭНТЕРТАЙМЕНТ ТӨВИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЗАМХАРЧЭЭ

Н.Мижидмаа
Өчигдөр

Паркын урд Энхтайваны гүүрний доор 11,8 га газрыг хашаалж зургаан жилийг ардаа үджээ. Уг газрын зөвшөөрлийг анх 2013 онд M&G констракшн усан парк барих төслөөр авсан гэх мэдээлэл байгаа юм.

Тодруулбал Усан парк бүхий Азийн хамгийн том энтертаймент төв барих бөгөөд 2018 онд усан парк, спорт цогцолборын ажил дуусна гэж төлөвлөж байгаа гэсэн ярилцлагыг 2016 онд M&G констракшны гүйцэтгэх захирал А.Амарбаясгалан мэдээллийн сайтуудад өгчээ. Түүний "Усан парк бүхий азийн хамгийн том энтертаймент төв барих гэж байна" гэсэн гарчигтай сүржин ярилцлага өнөөдөр ажил нь ч эхлээгүй замхарсан.


Мөн M&G констракшны гүйцэтгэх захирал А.Амарбаясгалан ярилцлагадаа өндрөөс усаар гулгаж гардаг зургаан замтай хиймэл далайн эрэг бүрдүүлнэ гэж ярьж байжээ.Өнгөрсөн онд ашиглалтад орсон байх ёстой усан парк жилийн дараа ч хашаалсан байдалтай хэвээр байна. Энэ талаар албаныханаас тодруулахад одоогоор мэдээлэлгүй байна гэсэн хариултыг өглөө. Энхтайвны гүүрний доор 11,8 га газар "Усан парк бүхий Азийн хамгийн том энтертаймент төв"-ийн бүтээн байгуулалтаа хүлээсээр байна. Өмнө нь Тэнгис кино театрын хажууд усан оргилуур барина гэсэн бичигтэй барилгын цэнхэр хашаа татсан байж байгаад шилэн өндөр оффис одоо сүндэрлээд байгаа билээ.

Н.МИЖИДМАА


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХЭҮК: ББСБ-аар авсан автомашинд эзэнд нь мэдэгдэлгүй GPS суулгаж байгаа нь эрүүгийн ялтай үйлдэл 43 минутын өмнө
З.Нарантуяа: Үг хэлэх эрх чөлөө хумигдсан нь ардчиллын ухралтад шууд нөлөөлсөн 45 минутын өмнө
Сонгууль 2024: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлж буй горилогчид 2 цагийн өмнө
Стэнфордын Их сургуулийн профессор, доктор Жи Вук Шин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 2 цагийн өмнө
Түрээсийн орон сууцны оршин суугчийг сонгон шалгаруулах журмын санал боловсруулжээ 3 цагийн өмнө
Л.Алтан-Үйлст хүү 3 настайгаасаа эхлэн уран зураг зурж, 80 гаруй уран бүтээлийг гаргажээ 3 цагийн өмнө
Б.Гансүлд: 70 сая төгрөгийн бараа маань замдаа шатсан ч шантралгүй зүтгэж "Сүлдээгийн дэлгүүр"-ээ нээсэн 3 цагийн өмнө
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд 3 цагийн өмнө
Бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө хянуулахаар илгээжээ 4 цагийн өмнө
Алба хаагчдын хувцас хэрэглэл, техникт 25 тэрбум төгрөг зарцуулна 4 цагийн өмнө
Үйл явдал: Гурилын үнийн талаар мэдээлнэ 4 цагийн өмнө
Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийг түр хугацаагаар хаалаа 4 цагийн өмнө
Нийслэлд 6 градус дулаан байна 5 цагийн өмнө
Н.Алтаншагай: Монголын хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, гоо зүйн боловсрол олгох нөхцөл бүрдлээ 18 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөг хоёр дахь жилдээ хэрэглэгчдэд зах зээлийн хамгийн ДООД ҮНЭЭР бэлэг барина 19 цагийн өмнө
Эрдмийн ундраа 77-р сургуулийн төгсөх ангийн сурагчид хорт хавдартай хүүхдүүдийн тасгийг тохижуулжээ 19 цагийн өмнө
Х.Нямбаатар: Өчигдөр шатсан автобус 10 сард хугацаа нь дуусах байсан, трамбайг нэвтрүүлэхээр судалж байна 20 цагийн өмнө
Х.Нямбаатар: Цагаан хад орчмыг тосгон болгоно 20 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 21 цагийн өмнө
Баянхөндий төслийн хүрээнд Баянхонгорын 120 залуус нарийн мэргэжил эзэмшиж, ажлын байраар хангагджээ 21 цагийн өмнө