Төв аймгийн Баянчандмань сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Монвольфрам ХХК-ийн уурхайд БНХАУ-ын иргэн нас баржээ. Уг хэрэг энэ сарын 20-ны өдөр өдөр болсон бөгөөд хэргийг Төв аймаг дахь цагдаагийн газар шалгаж байгаа юм байна. Тодруулбал Төв аймгийн Баянчандмань сумын Монвольфрам ХХК-ийн Цагаан давааны уурхайд Воорбласт ХХК тэсэлгээний ажил үйлчилгээ гүйцэтгэж байсан бөгөөд урьдчилсан байдлаар уурхайд тэсэлгээ хийсэний дараа зарим нь тэсрээгүй үлдсэн бөгөөд тэсрэх бодисыг аюулгүй болгоогүй байхад БНХАУ -ын иргэн гүн рүү орсоноор энэхүү осол болжээ. Уурхайд ажилладаг Хятад, Монгол ажилчдаас мэдүүлэг авсан талаар албан бус эх сурвалжууд мэдээллэж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна