Монгол улсын хүн амын 10 хувь дангаар оршдог гэх Баянзүрх дүүрэг сандал суудлын төлөө тэмцэлдээд 3 жилийн нүүр үзлээ.Энэ дүүрэгт улс төр утгаа алдаж эрүүл согтуу нийлсэн нөхдүүд төр барих нь халаг юм болж бүтэн цэрэгжилтийн байдалтай, БЗД-ийн байрыг барьцаалж бүслэх, хоёр нам нь хоорондоо тэмцэлдсээр байна. Дүүргийн байр руу орох гэсэн иргэд, албан хаагчдын хэнийг ч нэвтрүүлэхгүй хэрэлдэн тэмцэж байгаа асуудал үе үе гарах боллоо.
2016 оны орон нутгийн сонгуулиар АН-ын гишүүд мөнгө тарааж байгаад баригдсаны улмаас тус дүүрэгт ИТХ-ын 2 суудал эзэнгүй үлдэж төлөөлөгчдийн тоо тэнцсэнээр хэн хэн нь засгаа байгуулж чадахгүй байсаар 2019 онтой золгосон. Харин сарын өмнө тус дүүргийн ИТХ-ын хоёр тойрогт дахин сонгууль явагдаж, МАН-ын хоёр нэр дэвшигч ялалт байгуулсан гэх боловч өнөөдрийг хүртэл сандал суудлын төлөөх тэмцэл нь шийдэгдэхгүй хэвээр байна.
Олон жил Баянзүрхэд засагласан АН-ын хувьд газрын наймаа, тендерийн луйвар гээд ганц Д.Пүрвэдаваа битгий хэл олон асуудал байсан. Эрх барьж байгаа МАН-ын хувьд БЗД-ийг шиг удирдлагатай болгож богино хугацаанд ч болохнээ сонгуулиар амласан амлалтуудаасаа биелүүлж бага ч гэсэн ажил явуулах нь дараагийн сонгуульд оролцоход нь нэн чухал байгаа гэж хэлж болно.Харин энэ мэтээр үймээн самуунтай 350 мянган иргэний эрхийг зөрчиж, өнөөдрийг хүртэл асуудал шийдэгдэхгүй байсаар байна. АН байна уу? МАН нь байна уу? 350мянган иргэний эрх ашиг Баянзүрх дүүрэгт хөндөгдөж байна
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна