ХАМГИЙН БАЯН СУМ ХҮРТЭЛХ ХОЛ ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

Монголын топ гурван компани болох "Эрдэнэс таван толгой", "Таван толгой", "Энержи ресурс" ХХК Цогтцэций сумын Таван толгойн ордыг түшиглэн үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс гадна 14 мянган тээврийн хэрэгсэл, 30 гаруй мянган хүний төвлөрөл бий болж Цогтцэций Монголын хамгийн баян сумаар тодроод байгаа. Энэхүү уул уурхайн үйлдвэрлэл, тээвэр ложистикийн сүлжээ, хүн амын төвлөрөл нь эдийн засгийн асар хурдтай эргэлтийг үүсгэж нэг килограмм Монгол хонины мах 10 мянган төгрөгөөр арилжаалагддаг гэх мэтээр амнаас ам дамжсан цуу эх орны өнцөг булан бүрт тархсан. Ийнхүү өмнийн цэнхэр говьд үйлдвэрийн яндан боссоноос хойш хөгжил цэцэглэлийн туйлд хүрч хүн бүр нь "Арабын шейх" шиг амьдралд хүрсэн гэх ойлголт Монголын нийгэмд бий. Тиймээс энэ их үйлдвэрлэл, хөгжил цэцэглэл, хөрөнгө мөнгийг сурвалжлахаар Монголын хамгийн баян сумыг зориод ирлээ.

"Өөдлөх айл үүднээсээ" эсвэл "нөхрийн нэрээр орж эхнэрийн нэрээр гарна" гэдэг шиг аль аймаг сум дэд бүтцэд холбогдсон бэ гэдгээр хөгжлийг хэмждэг болсон цаг. Даланзадгад хот хүртэл Чингис бондын 590 тэрбум төгрөгөөр тавьсан сунайсан урт зам бий. Гэхдээ энэ зам хөгжлийг илтгэхээсээ хэдийнэ өнгөрчээ.Зам гэх үү, там гэхүү. Тавхан жилийн өмнө өр тавин байж бүтээсэн уг замын эвдрэл гэмтэл туйлдаа хүрч Өмнөговийнхныг хоттой холбохоосоо илүүтэй машин тэргийг нь эвдэж, явгалах хэмжээнд хүрчээ. Хамгийн багадаа зөрөөд өнгөрсөн машины дугуйны эргэлтээр шидэгдсэн замын асфальт, хайрга машины гуфер, хаалга цохиж эвдэж хонхойлгох асуудал байх л үзэгдэл болж. Тэр дундаа Дундговь аймгийн Луус, Хулд, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын нутаг дэвсгэрт онцгой эвдрэлтэй байна. Эндээс нэг сонин зүйл ажиглагдсан нь уг замын Улаанбаатарын зүгт зорчих эгнээ хамгийн их эвдрэлтэй байх юм. Зам зуурын хүнээс учир явдлыг тодруулбал Улаанбаатарын утаанаас болж энэ зам, там болж байгаа бололтой. Ирэх тавдугаар сарын 15-аас Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулахгүй байх Ерөнхий сайдын захирамжийн сөрөг тал энэ замд ийнхүү тусч. "Энержи ресурс"-ээс 75-100 тонн нүүрс ачсан хүнд даацын хэдэн зуун автомашин уг замаар Улаанбаатарын зүг довтолгож буй учир энэ өвлөөс эхэлсэн замын эвдрэл өдөр ирэх тусам нэмэгдсээр байгаа бололтой.

Цогтцэций сумын төв ороход Даланзадгадын замаас салаад 60 километр явна. Энд жинхэнэ элсэн далай бий болох процесс үргэлжилж байна. Улаанбаатар руу энэ замаар нүүрс тээвэрлэж эхэлснээс хойш хоёр, гуравхан сарын дотор өргөөшөө хоёр километр гаруй зам бий болжээ. Зам гэж хэлэхэд үнэхээр хэцүү. Үсрээд буухад үнсэн дунд шигдэх мэт хөлийн шагайгаар татсан шар шороо пурхийнэ. Ийм байдал бүхэл бүтэн 60 километрийн турш үргэлжилнэ. Хамгийн баян сум хүртэлх хол замыг туулахад хамгийн түрүүнд үзэгдэж харагдах зүйл гэвэл ердөө энэ. Нэгдүгээрт 590 тэрбум төгрөгийн зам там болж. Хоёрдугаарт 60 километр урт, хоёр километрийн өргөнтэй элсэн далай бий болжээ. Энэ цөлжсөн бүс хэзээ ч нөхөн сэргэж, хуучин хэвэндээ орохооргүй болж өдөр өдрөөр өргөссөөр байгаа харагдана. Дээрээс нь хагас өдөрт нийслэлдээ ирээд буцдаг байсан Цогтцэцийнхэн хонуут явж Улаанбаатарын бараа хардаг болсон гэнэ билээ.

Цогтцэций сумын өнөөгийн төрх буюу О.Бадарч даргатай Вант улс мөхлийн ирмэгт иржээ

Бартаат замаар баахан бэдчүүлсэн хүмүүс Цогтцэций сумыг хараад үнэхээр шооконд орохоор. Тэнд ямар ч аз жаргалтай хүн очсон сэтгэлд гутралд ормоор тийм дүр зураг нүднээ ноёлно. Битүү саарал, юу ч харагдахгүй шороон хуйлраан дунд ганц хоёр шилэн байшин, нэг орон сууцны хороолол байхыг эс тооцвол "өөхөнд ороовч нохой шиншлэхээргүй" нэг тийм гундуу суурин. Жаахан салхи хөвөлзөхөд л нар, сар, од, тэнгэр юу ч харагдахгүй, битүү түйрэн босно. Монголын хамгийн баян сум хэмээх гуншинг хүртсэн Цогтцэцийг ийм болсон гэж хэн ч төсөөлөхгүй биз. Нутгийн иргэд нь зэлүүд үеэ мөрөөсөн, хүнд даацын тээврийн хэрэгслүүд хаагуур хамаагүй сүлжилдэн, хог, шороондоо дарагдсан орчин бодлого үгүйлэх мэт.

Үнэхээр бодлого үгүй удирдлагуудтай, хууль үгүй ардууд хуйларч байна тэнд. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд нэг замын сүлжээтэй болох нь бүү хэл нэг нийтийн жорлон барьж, нэг улиас хатгаад ургуулж чадсан юмгүй сууцгаана. Нутгийн удирдлагууд нь өөрсдөө замын бодлогоо тодорхойлж системээ хийгээд, модоо тарьж байгалиа хамгаалж чаддаггүй юм аа гэхэд "Эрдэнэс Таван толгой", "Энержи ресурс", "Таван толгой" компаниараа ч мод тариулж, зам тавиулж чадалгүй өнөөдрийг хүрчээ. Сумын төвөөс 20 километрийн радиуст малчин айлгүй, бүгд дүрвэж нүүсэн гэдэг мэдээлэл чих дэлсэж байлаа. Мал, малчин хоёр битгий хэл тэндэхийн хөрсөнд шавьж ч байхгүй болсон санагдана. Учир нь Таван толгойн уурхайн амаас Цагаан хадны боомт хүртэлх хатуу хучилттай замаас өөр замгүй, түүнээс буугаад хөрс байхгүй болсон байна. Сумын төв, уурхайн зам хоёрын дунд 12 километр замаа ч тавьж чадаагүй байгаа нь бодлого хэрхэн алдагдсаны тод жишээ мэт. Ер нь Цогтцэцийг цэгцэлье гэвэл замын сүлжээ, торлолыг эн тэргүүнд тавьж шийдсэний дараагаар бусад асуудлыг ярих ёстой гэдгийг нутгийн иргэд өгүүлж байлаа.

image

Монголын бүү хэл дэлхийн баячууд хөлгийн жолоогоо залж буй Таван толгой ордтой Цогтцэций сумыг ийм хэмжээнд удирдаж буй хүмүүсийн талаар сураг тавилаа. МАН өнөөдөр эрх барьж байна. О.Бадарч хэмээх эрхэм Засаг даргаар сүүлийн дөрвөн жил ажиллаж байгаа ч өмнө нь энэ нутгийн амин чухал асуудал болох байгаль орчины хамгаалагчаар ажиллаж байсан нэгэн гэнэ. Тэрээр Зам тээврийн сайд асан Я.Содбаатарын өгсөн "Даланзадгад хүртэлх 590 тэрбум төгрөгийн замыг гамнаж, Цогтцэций Чойр чиглэлийн улсын чанартай замыг ашиглах" чиглэлийг тас зөрөн хэвтэж Улаанбаатар хүрэх урт замыг там болгох шийдвэрийг гаргасан нэгэн гэдгийг учир мэдэх хүмүүс өгүүлж байна. Үүний зэрэгцээ сумынхаа төвийн салхины дээгүүр буюу баруун урд, баруун, баруун хойд хэсгээр 60 километр нутгаар нэг тээврийн хэрэгсэлд 100 тонн нүүрс тээвэрлэх шийдвэрийг гаргаж газар нутгаа үнсэн түйрэн болгож буй эрх мэдэлтэн бололтой. Бололтой гэдэг нь түүнийг огцруулах шийдвэрийг Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь гаргаад удаж байгаа ч албан тушаал, сандал ширээтэй зууралдсаар өнөөдрийг хүрч байгаа юм байна. Одоо Цогтцэцийд иргэд нь, ИТХ нь сумынхаа Засаг даргыг хүлээн зөвшөөрдөггүй, Засаг дарга нь тамгаа өгдөггүй багахан хэмжээний самуунтай байгаа юм байна. Улс төрийн энэ нөхцөл байдлаас үүдэн "Ёслоогүй эхнэр, ёсгүй хүүхэд" гэдэг шиг Цогтцэций жинхэнэ удирдагчгүй болсон гэдгийг нутгийн иргэд өгүүлж байлаа.

image

Хувийн компанийн хүсэлт ба Засаг даргын зуулт

Таван толгойн ордоос хойд зүгт анх удаа тээвэрлэлт хийж эхлээд нэг улирал өнгөрөхөд нэлээд асуудал үүсчихээд байгаа нь энэ юм байна. Харин Таван толгойн уурхайгаас Чойрын замд нийлэх замыг тавих хүсэлтэй компани байгааг нутгийн иргэдээс сонслоо. Энэ компани Чойрын чиглэлийн замд нийлэх 20 километр замыг өөрийн хөрөнгөөрөө тавьж, Цогтцэций орчимын замын сүлжээнд нэгтгэн, дээгүүр нь тээвэрлэлтээ хийх хүсэлтийг О.Бадарч даргад хүргүүлсэн ч шийдвэрлэхийг хүсэхгүй байгаа гэнэ. Ийнхүү 20 километр замыг тавьчихвал нэгдсэн замын сүлжээ бий болж байгаль орчин талхлагдах, жолооч нар дураараа хэрж давхих асуудал цэгцрэхээс гадна тоосжилт 80 хувь буурдагийг мэргэжилтнүүд өгүүлж байлаа. Ер нь Таван толгойгоос хойд чиглэлд нүүрс тээвэрлэхийн тулд хуучин улсын чанартай энэхүү авто замыг сайжруулж, засч шинэчлэн ашиглахаас өөр гарц өнөөдөртөө байхгүй ч сумын Засаг дарга О.Бадарч 590 тэрбумын авто замыг эвдэх шийдвэрээсээ огт буцахгүй байгаа ажээ. Ийнхүү сумынх нь зүүн талаар буюу салхиных нь доогуур зам тавиад өгье гэсэн хүсэлтийг үл тоож заавал салхиныхаа дээгүүр тоос татуулан тээвэр хийлгэх хүсэлтэй сумын даргын шийдвэрийг хүлээж тус зам ангийнхан 10 гаруй хоног ажлаа эхлүүлж чадахгүй хүлээсээр байгаа ажээ.

Монголын хамгийн олон хүн ам төвлөрсөн, хамгийн баян сумын дүр төрх өнөөдөр нэг ийм гундуу. Уул уурхайгаа дагаж хөгжөөгүй, уул уурхайн хөлд нэрвэгдсэн, бодлого дутсан бор суурингийн иргэдийн эрүүл мэндийн тухай бүр ч ярилтгүй болжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсэд МАН-ын томчуудыг амалж авч, өрсөлдөх сурагтай 15 цагийн өмнө
Э.Цэцэгсайхан О.Батнайрамдалаас хэвлэлийн цагаа хуваалцаач хэмээн тусламж хүслээ 16 цагийн өмнө
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана 16 цагийн өмнө
Д.Сумъяабазар: МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм 18 цагийн өмнө
Э.Батшугар:Зээлдэгчийн онооны системийг нэвтрүүлснээр зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага багасна 18 цагийн өмнө
И.Мөнхжаргал: МАН сонгуулийн тухай хууль зөрчиж, төсвийн хөрөнгөөр далд сурталчилгаа явуулж байна 18 цагийн өмнө
“Хүүхдийн тоглоомын талбайг зөвхөн төр биш, ААН, иргэн хамтдаа анхаардаг тогтолцоо хэрэгтэй” 18 цагийн өмнө
2022 онд эрт илрүүлэгт орсон иргэд ирэх сараас дахин хамрагдах боломжтой 19 цагийн өмнө
“Гудамж” төсөл Улаанбаатарт эргэн ирлээ 19 цагийн өмнө
Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно 19 цагийн өмнө
Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна 20 цагийн өмнө
С.Амарсайхан: Мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийснээр энэ салбар утгаараа хөгжинө 20 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хоршооллоор малчин айлын сарын дундаж орлого 5 cая төгрөгт хүрнэ 20 цагийн өмнө
ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлнэ 21 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна 22 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ 22 цагийн өмнө
Ховор металлын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 22 цагийн өмнө
Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна 23 цагийн өмнө
Бага тэнгэрийн аманд болсон ослын улмаас 7-38 насны дөрвөн хүн гэмтжээ 23 цагийн өмнө
Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замаар болгоомжтой зорчихыг анхааруулж байна 23 цагийн өмнө