СЭЛЭНГЭ АЙМАГ:"НУТАГТАА САЙХАН АМЬДАРЪЯ" ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ, ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

О.Шүрэнцэцэг
2019/04/26

Сэлэнгэ аймаг 2019 оныг "Бүтээн байгуулалтыг нэмэгдүүлж, өрхийн аж ахуйг хөгжүүлэх жил" болгон зарлаж, 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр аймгийн төвдөө "Нутагтаа сайхан амьдаръя" өрхийн үйлдвэрлэгчдийн чуулга уулзалт, үзэсгэлэн худалдааг амжилттай зохион байгууллаа. 17 сумын баялаг бүтээгчдийн бараа бүтээгдэхүүн, шилмэл үйлдрийн малын үзэсгэлэн худалдаа аймгийн төв Партизаны талбайд гарч үйлчлүүлэгч олныг баясгав. Аймгийн удирдлагын бага олон улсын байгууллага, төсөл, хөтөлбөрийн газруудтай хамтран ажиллаж өрхийн үйлдвэрлэгчиддээ дэмжлэг үзүүлэх ажлыг бодлогын түвшинд амжилттай зохион байгуулж байгаа. Энэ өдөр аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас төсөл сонгон шалгаруулалтын дагуу шалгарсан аж ахуйн нэгж иргэдэд батламж, Монголын хөдөөг шинэчлэх фермерүүдийн холбоотой хамтран 20 иргэнд өрхийн ногооны үр, Адра олон улсын байгууллагын Монгол дахь суурийн төлөөлөгчийн газрын Органик хөдөө аж ахуйн түншлэл төслийн хүрээнд 11 сумын 31 хоршоонд багаж тоног төхөөрөмж, Швейцарийн хөгжлийн агентлагийн тогтвортой бичил уурхай төслийн хүрээнд Мандал, Ерөө, Баянгол, Хүдэр, Орхонтуул сумдын бичил уурхай эрхлэгч нөхөрлөлүүдэд тарьц суулгацыг тус бүр гардуулан өгч үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүллээ. "Нутагтаа сайхан амьдаръя" өрхийн үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаанд хөрш зэргэлдээ Буриад улсын Хиагтын районы удирдлагууд, талх нарийн боов жигнэмэг үйлдвэрдэгчдийнхээ хамт хүрэлцэн ирж оролцлоо.
Мөн "Цэвэр орчин эрүүл амьдрал аян"-ы хүрээнд шалгарсан иргэн, аж ахуйн нэгжүүд шагналаа хүлээн авлаа. Орон нутгийнхаа баялаг бүтээгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнд худалдан авалтын дэмжлэг үзүүлж хөрөнгө оруулалт хийж хэвшцгээе.
Хамтын зүтгэлээр эх нутгаа хөгжүүлж хамтарч хөгжицгөөе.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Ганхуяг: Аялал жуулчлалын хуулийг шинэчлэн батлуулснаар 4,5-5 их наяд төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлсэн 39 минутын өмнө
О.Батнайрамдал: Удахгүй шийдвэр гаргах түвшинд ажиллах үеийнхнийг тэс өөрөөр төсөөлдөг 59 минутын өмнө
ЦЕГ: Осол гаргасан эмэгтэй жолооч эрүүл байсан, нэг хүүхэд газар дээрээ амиа алдсан 1 цагийн өмнө
Явган хүний замыг чөлөөлж байна 2 цагийн өмнө
Нийтийн тээврийн салбарт Азийн хөгжлийн банктай хамтран ажиллана 2 цагийн өмнө
Зөвшөөрөлгүй хашаа хайс, хаяг, сурталчилгааны самбарыг буулгаж байна 3 цагийн өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна 3 цагийн өмнө
Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг бүрэн унтраалаа 3 цагийн өмнө
Өнөөдөр: "Бэлтэс Мөрөн" ХХК-тай холбоотой шүүх хурал болно 3 цагийн өмнө
Зарим нутгаар бороо, нойтон цас орно 4 цагийн өмнө
126: Нэгдүгээр тойргийг өнгөлөх МАН-ын шинэ, залуу улс төрч Сугаржавын Далхаасүрэн 18 цагийн өмнө
126: АН-ын дэд дарга, Хуульч О.Алтангэрэл УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт хүч үзнэ 19 цагийн өмнө
126: Улс төр дахь шинэ өнгө Ганбямбын Дөлгөөн 19 цагийн өмнө
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа 19 цагийн өмнө
Х.Нямбаатар: Бордюр яриад байгаа хүмүүст хэлэхэд, шинжлэх ухааны үндэслэлгүй шүүмжилдгээ боль, ажил хийхээр хийлээ гэнэ 19 цагийн өмнө
"Саанжий, Мөөнжий шидэт чулууны эрэлд" хүүхдийн жүжиг 4 сарын 20-нд “UB palace”-д тоглогдоно 20 цагийн өмнө
Б.Дэлгэрсайхан: Түгжрэлийг бууруулахад ам өгч чадахгүй, ажиллаж л байна 20 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 21 цагийн өмнө
Содон хорооллын иргэд, Нийслэлийн автозамын хооронд маргаан үүсээд байна 21 цагийн өмнө
М.Оюунчимэг: Энэтхэгээс шаардлага хангахгүй нүдний дусаагуурыг оруулж ирээд хүчээр нийлүүлсэн нь тогтоогдсон байна 21 цагийн өмнө