ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН ГЕНЕРАЛ ЦОЛТНУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

О.Шүрэнцэцэг
2019/04/26

Монгол улсын "Генералуудын өдөр"-ийг тохиолдуулан Цагдаагийн ерөнхий гарын "Хүндэтгэлийн танхим"-д цагдаа, дотоодын цэргийн байгууллагын генерал цолтнуудад хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа боллоо.

Энэхүү үйл ажиллагаанд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын генералууд, цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд, алба хаагчдын төлөөлөл оролцсон юм.

Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал: "Монгол Улсад генерал цол бий болсны 75 жилийн ой, "Генералуудын өдөр"-ийг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн, Цагдаагийн ерөнхий газрын дарга, түүний зөвлөлийн гишүүдийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Жил бүрийн 04 дүгээр сард Монгол цэргийн сүр хүч, сүлд хийморь болсон алтан мөрдөст генералуудынхаа өдрийг тэмдэглэж, генералууд Та бүхэндээ хүндэтгэл үзүүлдэг билээ.

Анх 1944 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай зүтгэлтэн 11 хөвгүүндээ генерал хэмээх цэргийн дээд цолыг олгосон түүхтэй.

Тэр цагаас эдүгээ хүртэл зэвсэгт хүчин, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, хилийн цэрэг, онцгой байдлын байгууллагуудаас 184 генерал төрж, Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүргийг амжилттай гүйцэтгэж ирсэн. Монголын цагдаагийн байгууллагаас анх Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын дарга, хурандаа Ц.Нансалжавт БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1961 оны 89 дүгээр тогтоолоор хошууч генерал цол олгосноос хойш цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас энэхүү эрхэм хүндтэй цолыг 12 хүн хүртээд байна.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллага түүхэн цаг хугацаануудад төр, засгийн бодлого шийдвэр, хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж, эх орон ард, иргэдийнхээ итгэл хүндэтгэлийг хүлээхэд алтан мөрдөст Та бүхний үүрэг, оруулсан хувь нэмэр үлэмж их байсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна" гэж хэлээд 2018 онд хийж гүйцэтгэсэн онцлог ажил, арга хэмжээний талаарх товч мэдээллийг илтгэн танилцуулсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна 25 минутын өмнө
2024 оны I улиралд 1660 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ 51 минутын өмнө
“Талын Монгол” өдөрлөгөөр үхрийн махыг 13500, хонины махыг 11500 төгрөгөөр худалдаална 1 цагийн өмнө
АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь Боинг 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа 1 цагийн өмнө
Г.Амартүвшин: Шударга бус явдалтай эцсээ хүртэл тэмцэнэ 1 цагийн өмнө
Хугацаа дууссан, шошгын зөрчилтэй бэлэн гоймон худалдаалж байжээ 2 цагийн өмнө
Д.Сосорбарам: Шүүхийн шийдвэргүйгээр хувийн өмчийг дээрэмддэг коммунист улс болсон байна 3 цагийн өмнө
Л.Гантөмөр: МАН одоо боль... 3 цагийн өмнө
Да.Ганболд: C.Зориг агсны амиа алдсан хэргийг сонгууль бүрээр ярьдаг нь жам боллоо 3 цагийн өмнө
Mонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев бараалхав 3 цагийн өмнө
ХЭҮК: ББСБ-аар авсан автомашинд эзэнд нь мэдэгдэлгүй GPS суулгаж байгаа нь эрүүгийн ялтай үйлдэл 4 цагийн өмнө
З.Нарантуяа: Үг хэлэх эрх чөлөө хумигдсан нь ардчиллын ухралтад шууд нөлөөлсөн 4 цагийн өмнө
Сонгууль 2024: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлж буй горилогчид 6 цагийн өмнө
Стэнфордын Их сургуулийн профессор, доктор Жи Вук Шин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 6 цагийн өмнө
Түрээсийн орон сууцны оршин суугчийг сонгон шалгаруулах журмын санал боловсруулжээ 7 цагийн өмнө
Л.Алтан-Үйлст хүү 3 настайгаасаа эхлэн уран зураг зурж, 80 гаруй уран бүтээлийг гаргажээ 7 цагийн өмнө
Б.Гансүлд: 70 сая төгрөгийн бараа маань замдаа шатсан ч шантралгүй зүтгэж "Сүлдээгийн дэлгүүр"-ээ нээсэн 7 цагийн өмнө
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд 8 цагийн өмнө
Бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө хянуулахаар илгээжээ 8 цагийн өмнө
Алба хаагчдын хувцас хэрэглэл, техникт 25 тэрбум төгрөг зарцуулна 8 цагийн өмнө