УЛААНБААТАР-ДАРХАН ЧИГЛЭЛИЙН ЗАМЫН ШИНЭЧЛЭЛ ИРЭХ САРААС ЭХЭЛНЭ

Өнөрцэцэг
2019/04/27

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ачаалал ихэсч, хөдөлгөөний эрчим жилээс жилд нэмэгдэж байгаа нь энэ чиглэлийн авто замын аюулгүй байдлыг сайжруулах, засвар шинэчлэлтийг хийх, өргөтгөх нийгмийн хэрэгцээ, шаардлага өндөр байгааг харуулж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 284 дүгээр тогтоолоор энэ чиглэлийн авто замыг дөрвөн эгнээтэй болгон өргөтгөх шийдвэрийг гаргасан. Тус ажлын хүрээнд одоо байгаа хоёр эгнээ авто замыг дөрвөн эгнээ авто зам болгохтой нийцүүлэн өргөтгөх ажлыг 2019 оны тавдугаар сард эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгүүд байгуулагдан ажиллаж байна.

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 01-А/145 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хуралдсан байна. Хурлаар тус ажлыг саадгүй явуулахад орон нутгийн зүгээс бүх талаар хамтран ажиллах, замын зурваст орсон цахилгааны шугам, гэрэлтүүлэг, холбооны кабель зэрэг инженерийн шугам сүлжээг шилжүүлэх, барилга объектуудыг Авто замын тухай хуулийн 16.2 дахь заалтыг үндэслэн нүүлгэн шилжүүлэх, газар чөлөөлөх, түгээмэл тархацтай орд газрыг ашиглах, орон нутаг, хот хоорондын ачаа болон хүн тээврийн үйлчилгээг зохицуулах зэрэг асуудлыг хөндөж үйл ажиллагааг зохион байгуулах талаар ярилцжээ. Тус ажлын хэсэг авто замын зурвас газар орсон барилга, объектуудыг нүүлгэн шилжүүлэхтэй холбогдуулан холбогдох газруудад нь бичиг явуулж ажлыг эрчимжүүлж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Ганхуяг: УИХ-ын гишүүдийн хэн нь лоббид орсныг Банкны хуулиас хараарай, Монгол банкны Ерөнхийлөгч ажлаа хийж чадахгүй байна 19 минутын өмнө
С.Амарсайхан: Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг ашиглах боломжгүй гэх дүгнэлт гарсан 28 минутын өмнө
С.Амарсайхан: ОБГ-ын аврагчдын гал унтраахад хэрэглэдэг дрон, робот зэргийг шинэчлэхэд 25 тэрбум төгрөг зарцуулна 47 минутын өмнө
Л.Батжав: Гэмт хэргийн хохирогчид бодит хохирлоо гаргуулахаас гадна сэтгэцэд учирсан хор хохирлын зэрэг тогтоолгож, шүүхээр нэхэмжлэх эрхтэй 1 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Ачит-Ихт ХХК-ийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэр эзэмших чиглэлийг өглөө 1 цагийн өмнө
Оросын шингэн хүнсний салбарт тэргүүлэгч, супер-премиум ангиллын “Онегин” брэнд Монголд албан ёсны эрхтэйгээр нээлтээ хийлээ 1 цагийн өмнө
Л.Баттогтох: Ялтан Г.Гантулга баригдах хүртлээ түүний гар утас нь ямар ч сүлжээгүй мөн цэнэггүй байсан 3 цагийн өмнө
О.Номинчимэг: "Буян"-гийн Б.Жаргалсайхан Хангай зочид буудал гэдэг энэ балгасаа өөрчилж, үзэмжийг нь сайжруул 3 цагийн өмнө
Л.Баттогтох: Онц хэрцгийгээр амиа алдсан охины ар гэрт сэтгэл санааны төлбөр 182 сая 500 мянган төгрөгийг ЗГ-ын тусгай сангаас гаргуулах хэрэгтэй 3 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 3 цагийн өмнө
Айлын байшинд орсон 5 тонн орчим усыг соруулжээ 4 цагийн өмнө
Улсын аварга Н.Батсуурь бүх оддын барилдааны зохион байгуулагчдыг шагналаа өгөхийг шаардлаа 4 цагийн өмнө
Автобусанд засвар хийж байсан иргэн дарагдаж, эмнэлэгт хүргэгджээ 5 цагийн өмнө
Баян-Өлгий аймагт цас их хэмжээгээр орсны улмаас зам хаагджээ 5 цагийн өмнө
"Суррон унадаг хоёр найз маань 18 нас хүрээд унаасай, тэгэхгүй бол аюултай харагдлаа" 5 цагийн өмнө
Улаанбаатарт 7 хэм дулаан, ялимгүй хур тунадас орно 6 цагийн өмнө
С.Мөнхбаяр: Охидыг минь дайрсан согтуу жолоочийн согтолтын зэргийг тогтоосон баримт үерт урсчихлаа гэж хэлсэн 21 цагийн өмнө
СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа 22 цагийн өмнө
ХЭҮК: СУИС-д өнгөрсөн жил зөвлөмж хүргүүлсэн, цөөн хэдэн ангид нь дээрэлхэлт байна 23 цагийн өмнө
Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад хүрэлцэн ирлээ Өчигдөр