ХЭРГИЙН ГАЗРААС АЛДАГДСАН БУУГ АРХИНЫ БАРЬЦААНД ТАВЬСАН БАЙЖЭЭ

Өнөрцэцэг
2019/04/27

-ТАЛИЙГААЧ ГЭРЭЭСЛЭЛДЭЭ "ХҮНД ӨВЧНИЙ УЛМААС ӨӨР АРГА БАЙСАНГҮЙ" ГЭЖЭЭ-

Өчигдөр буюу энэ сарын 26-ны үүрийн 6 цаг орчимд 100 айлын автобусны буудлын баруун талд эрэгтэй хүн духан тус газартаа бууны шархтай нас барсан хэргийн талаар бид мэдээлсэн. Дээрх хэргийн мэдээлэл цагдаагийн байгууллагад өглөөний 6 цагт иргэнээс ирсэн аж.

Албаны эх сурвалжийн хэлж буйгаар амь хохирогч 61 настай Ж нь ТОЗ-8 маркийн ангийн буугаар өөрийгөө буудаж хөнөөсөн байж болзошгүй нөхцөл урьдчилсан байдлаар илэрсэн гэх ба хэргийн газарт байсан буу цагдаагийн алба хаагчдийг очиж шалгахад алга болсон байсан аж. Мөн талийгаачийн гараас сумны дарь илэрсэн гэсэн мэдээллийг өгсөн билээ.

Энэхүү олныг цочирдуулсан хэргийн мэдээлэл цацагдаж эхэлмэгц олон нийтийн дунд "Гудамж талбайд хүнийг буудаад явчихсан байх" зэргээр олон таамаг өрнөж буй. Эл хэргийг тодруулбаас, талийгаач эрэгтэй 61 настай Ж нь өөрийгөө буудсан нь үнэн бөгөөд гэрээслэл бичсэн байсан тухай албан бус эх сурвалж мэдээлсэн юм.

Гэрээслэлдээ бичихдээ: "Хүнд өвчний улмаас өөр арга байсангүй. Тэсвэрлэшгүй их өвдөлт вэ" гэсэн утга бүхий үгсийг бичиж үлдээж, хүүгийнхээ утасны дугаарыг бичсэн байжээ.

Харин хэргийн газарт байсан бууг талийгаачийн ойролцоогоос 41 настай архины хамааралтай эмэгтэй О нь авч улмаар Дарь эхийн орчим байх хүнсний дэлгүүрт 6000 төгрөгийн үнэ бүхий архиар сольж уусан байна. Дээрх үйлдийг МБА-ны Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөгчид шуурхай илрүүлэн хэргийн газраас бууг авч явсан иргэнээс тайлбар мэдүүлэг авсан байна.

image

Түүнчлэн энэхүү хэргийг харсан гэрч байвал цагдаагийн байгууллагад хандахыг ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү мэдээлэл хийх үеэрээ хэлсэн билээ.

Уг хэргийг харъяаллын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөн шалгаж эхэлсэн байна. Манай улсад нийтээр дагаж мөрдөн хуулинд гудамж талбай, олон нийтийн газарт буу авч явахыг хориглосон байдаг аж.

Одоогоор хэрэгт хамаарал бүхий этгээдүүдийг олж тогтоон тайлбар мэдүүлэг авч эхэлсэн бөгөөд бууны гарал үүслийг тогтоохоор ажиллаж байна. Харин эцсийн байдлаар шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт гарахаар хэргийн учир тайлагдах юм.

image

image


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ 20 минутын өмнө
“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө 27 минутын өмнө
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна 40 минутын өмнө
Хотын гол гудамж замуудыг шинэчилж, дугуйн замыг өргөтгөнө 1 цагийн өмнө
​ТМоторс auto showroom нь автомашины салбар дахь хамгийн ТОМ урамшуулалтай өдөрлөг хийнэ 1 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: МАК компани одоо хангалттай, аятайхан байгаарай 1 цагийн өмнө
"Гранд Монгол" нэгдэлд “Ардчилсан хүчний холбоо” нэгдлээ 1 цагийн өмнө
Ж.Энхцэцэг: Эмч, сувилагч нар эм оруулж ирдэггүй, С.Энхболд дэд сайд эмнэлгүүдэд эм шахдаг 2 цагийн өмнө
Гурван хүүхэдтэй хэлний бэрхшээлтэй ээжид туслах хандивын аянд нэгдээрэй 4 цагийн өмнө
"Чингис хаан нисэх буудал “4 од” зэрэглэлийн үнэлгээ авчээ 4 цагийн өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна 5 цагийн өмнө
"Малжуулах хөтөлбөрөөр нэг малчинд 8 сая хүртэл төгрөг болгож нэмэгдүүлнэ" 6 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь 6 цагийн өмнө
Ж.Энхжаргаланг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томиллоо 6 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна 6 цагийн өмнө
“Тогтвортой хөгжлийн зорилго ба хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт сургалт ажилттай зохион байгуулагдлаа 21 цагийн өмнө
Н.Энхбаяр: Гэрээний дагуу сонгуулиар МАХН-д 30 хувийн квот олгоно уу гэсэн саналаа тавьсан 21 цагийн өмнө
Ч.Ундрам: Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн төв "Алтан гурвалжин" байх болно 22 цагийн өмнө
Э.Батшугар:Баялагийн сангаар дамжуулж өндөр өсөлттэй эдийн засгийн статистик тоог өрхийн хаалгаар оруулах боломжтой 22 цагийн өмнө
Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа 22 цагийн өмнө