Дүрэм журмыг яах гэж гаргадаг вэ?
Төрийн албаны автомашиныг хувьдаа ашиглахгүй байхыг ЗГХЭГ-аас журамласан. Тэгвэл ганцхан удаагийн сурвалжлагаар 2 ч албан тушаалтан "албаны унаагаар хүүхдээ зөөж байгаа"-г бид ил болгов. Эхнийх нь Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга албаны унааг гэрийнхээ гадаа нэг цаг орчим хүлээлгээд, хүүхдээ сургуульд нь хүргээд, ажилдаа ирэв. Тухайн автомашин нь харьяа байгууллага бүрт байдаг "Үйлчилгээний машин" гэх нэртэй. Гэхдээ хувьдаа ашиглах нь хориотой.
Дараагийн тохиолдол нь ЗГ-ын Хуулийн газрын дарга Н.Мягмар 0207 УБЗ дугаартай "Албан хэрэгцээнд" гэсэн логотой машинаар хүүхдээ сургуульд нь хүргэв. Тэрбээр "Ганцхан удаа хүүхдээ хүргэсэн. Уучлаарай" гэсэн тайлбар хэллээ.
Дарга нар албаны машинаар хүүхдээ зөөгөөд л байх уу, хэрэгждэггүй дүрэм журмууд батлагдаад л байх уу?
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна