АТГ-ЫН ДАРГА НАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ АСУУДЛЫГ ДЭМЖЛЭЭ

Н.Мижидмаа
2019/05/01

АТГ-ын даргаас Х.Энхжаргал, дэд даргаас Ц.Нямдоржийг чөлөөлөхийг дэмжлээ.

АТГ-ын даргаар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайханыг томилох санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар АТГ-ын даргаар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайхан нарыг томилохыг дэмжсэн байна.

Хуульзүйн байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 18 дахь илтгэл, Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос ирүүлсэн санал, дүгнэлт, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох, чөлөөлөх тухай асуудлыг тус тус хэлэлцэхээр төлөвлөжээ.

Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараагаар гишүүд горимын санал гаргалаа. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэх юм байна. Энэ байгууллагыг олон жил удирдсан хүний хувьд одоогийн даргын тайланг сонсож, цаашид хэрхэн ажиллах талаар санал сонсох хэрэгтэй" гэсэн бол гишүүн Л.Болд "Хүний эрхийн комиссын илтгэлийг өчигдөр Хүний эрхийн дэд хороогоор сонсож, эрүүдэн шүүсэн бичлэг үзүүлсэн. Энэ удаа илтгэлийг хойшлуулж, дэд хороо санал боловсруулах хэрэгтэй байна. Эхний асуудалд АТГ-ын удирдлагуудын томилгоог хэлэлцье" хэмээлээ. Хүний эрхийн комиссын илтгэлийг хойшуулж, ирэх долоо хоногт хэлэлцэхийг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжлээ.

Дараагаар нь АТГ-ын удирдлагуудын томилгооны асуудлыг эхэнд хэлэлцэх саналыг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжээ. Тиймээс АТГ-ын удирдлагуудын томилгоог хэлэлцэж эхлэв. Ерөнхийлөгчөөс Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргад З.Дашдаваа, Ж.Батсайхан нарыг томилох саналыг УИХ-д өргөн барьсан юм. АТГ-ын удирдлагуудад нэр дэвшигчдийн танилцуулгыг ЕТГ-ын дарга З.Энхболд танилцуулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Автобусанд засвар хийж байсан иргэн дарагдаж, эмнэлэгт хүргэгджээ 23 минутын өмнө
Баян-Өлгий аймагт цас их хэмжээгээр орсны улмаас зам хаагджээ 33 минутын өмнө
"Суррон унадаг хоёр найз маань 18 нас хүрээд унаасай, тэгэхгүй бол аюултай харагдлаа" 45 минутын өмнө
Улаанбаатарт 7 хэм дулаан, ялимгүй хур тунадас орно 55 минутын өмнө
С.Мөнхбаяр: Охидыг минь дайрсан согтуу жолоочийн согтолтын зэргийг тогтоосон баримт үерт урсчихлаа гэж хэлсэн 16 цагийн өмнө
СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа 16 цагийн өмнө
ХЭҮК: СУИС-д өнгөрсөн жил зөвлөмж хүргүүлсэн, цөөн хэдэн ангид нь дээрэлхэлт байна 18 цагийн өмнө
Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад хүрэлцэн ирлээ 19 цагийн өмнө
Т.Доржханд: Намайг жагсаалтад орох эсэхийг нам шийднэ, 160 гаруй хүн нэр дэвших хүсэлтээ өгсөн 19 цагийн өмнө
Айлчлалтай холбогдуулан энэ сарын 23-25-нд замын хөдөлгөөнийг түр хязгаарлана 21 цагийн өмнө
И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй 21 цагийн өмнө
Маргааш цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 21 цагийн өмнө
Ерөнхийлөгч төрсөн дүүгээ өөрийн тойрогтоо “сойж” байна 23 цагийн өмнө
Ц.Цэрэнпунцаг: Тосонцэнгэлийн дулааны цахилгаан станц бол хувийн хэвшлийн хамгийн том хөрөнгө оруулалттай БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 23 цагийн өмнө
Б.Булган: Анх удаа байранд амьдрах гэж байна, биднийг түшиж өгсөн ард түмэндээ маш их баярлалаа Өчигдөр
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ Өчигдөр
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ Өчигдөр
Зарим нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна Өчигдөр
Наадмын нээлт, хаалтын ёслолыг Ц.Батнайрамдал найруулна Өчигдөр
Д.Ганбат: МАН-ын нэр хүнд унаад дууслаа, олны танилуудаар сурталчлуулаад ч фенүүд нь хүлээж авахгүй байна Өчигдөр