Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалаар баталсан "Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам"-ын 2.3-т энэ журмын 2.1.1 , 2.1.2 дахь хэсэгт заасан хохирлыг арилгахтай холбогдсон арга хэмжээг санхүүжүүлэхэд зориулж баталсан 30-аас доошгүй хувийг засаг даргын нөөц хөрөнгөд байлгана гэж заажээ. Дээрх журмыг тодруулбал аймагт нь ган, зуд, түймэр, гоц халдварт өвчин гэх мэтчилэн байгалийн давагдашгүй нөхцөл үүссэн тохиолдолд засаг дарга нөөц хөрөнгөөсөө зарцуулах ёстой байдаг. Зарим суманд ИТХ-ын даргын нөөц хөрөнгийн зориулалт зарцуулалтын журмыг батлан орон нутгийн төсөвт хөрөнгө тусгаж гадны зочид төлөөлөгчдийн хоол унаа бэлэг нэг удаагийн тэтгэмж, шагнал, урамшуулал, уралдаан тэмцээн зэрэгт зарцуулсан байсныг АТГ-ын хийсэн шалгалтад тусгажээ. Тухайлбал 2018 онд Ховд аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс цагаан сар, наадам ойн баяр тэмдэглэхэд 24,2 сая төгрөг, хүлээн авалтад 12,6 сая төгрөг, урамшуулалд 37,6 сая төгрөг гэх мэт зориулалтаар нийт 151,9 сая төгрөгийг зарцуулжээ. Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдээс 2018 оны Үндэсний их баяр наадмын төсвийг 55,8 сая төгрөгөөр баталж, аймгийн Засаг даргаас нийт 60,1 сая төгрөг зарцуулах захирамж гаргасан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна