Европын хөлбөмбөгийн холбооны "Аваргуудын лиг"-ийн хагас шигшээд шалгарсан Испаний "Барселона", Английн "Ливерпүүл" багуудын эхний тоглолт өнгөрсөн шөнө боллоо.
Барселона хотын "Камп Ноу" цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолт 3:0-оор талбайн эздийн ялалтаар өндөрлөлөө. Тоглолтын эхний гоолыг 26 дахь минутад Л.Саурэс оруулсан бол 75, 82 дахь минутад Л.Месси гоолдсон байна. Хоёр багийн хариу тоглолт ирэх долоо хоногт болох юм.
"Аваргуудын лиг"-ийн хагас шигшээн эхний тоглолтоос Нидерландын "Аякс Амстрердам", Испаний "Барселона" багууд эхний хожлоо авлаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна